6

1.5K 209 17
                                    

"Ямар ч хүн сонгож чадаагүй нь үлдээд бусад нь алга болж үз" гэх дуунаар бодит байдлаа ухамсарлан багаа аван хаалгаруу зүглэж байтал өнөөх зүс мэдэх мэхлэгч залуу надруу харан жуумалзаж байгаа нь нүдний буланд зурвасхан үзэгдэнэ. Тоох хэрэггүй Юүжонаа.. Түүнтэй харц тулгарч л болохгүй гэх үгийг амандаа үгэлсээр хаалгаар гарахын даваан дээр урт хөл хаалга тулан хаах бөгөөд нөгөө залуу надруу их л сонжсон байдалтай харснаа

"Намайг мартчихаа юу Юүна ши~ бүр надад итгэнэ гэж бодсонгүй шүү" гэхэд нь түүний үгийг сонсоогүй мэт хаалга хөндөслөх хөл дээгүүр нь даван тэндээс хурдан алхсаар холдвол түүний араас инээн ямар нэг зүйл хэлж байгаа нь тодоос тод сонсогдоно.. Бурхан минь өнөөдрийг хурдан л дуусгаад өгөөсэй.

Юүна байхаас хэдийн залхаж байх шиг. Хэдий түүнд бүх зүйл байдаг байсан ч Ким Юүжон байхдаа илүү амар байсан юмсан. Тэр зүгээр ч нэг бүх зүйлтэй байгаагүй бололтой. Энгийн даруухан охин харагддаг хэрнээ цаанаа маш хөгийн нууцуудыг нууж байсан чөтгөр шиг л. Өдий болтол түүний энэ талыг анзаарч байгаагүй нь миний л буруу байх..bad bitch дүрдээ орчихсон юм биздээ? гэх бодлууд ар араасаа хөврөн нэг мэдэхэд ангидаа ороод ирчихэж. Хоолойгоо нэг сайн засаж аван суудалдаа суувал Юүнагын найз гэх охин хумсаа янзлан сууж байснаа намайг харан жуумалзаад

"Өнөө орой нөгөө өдөр чинь биздээ"

Дахиад л миний мэдэхгүй хэллэг. Бүх зүйлийг орхиод зугтчихдаг ч юм билүү..

"Юун өдөр?" гэтэл тэр хачин гэгч нь царай гаргасаар эрүүнээс минь барин өөрлүүгээ ойртуулснаа чимээгүйхнээр "Яагаав тусгай үйлчилгээний чинь" хэмээн учир битүүлэг инээхэд нь золтой л хараал хэлчихсэнгүй.. АХх үнэхээр тайван байх хугацаа өгөх хэрэгтэйшдээ..

"Тойруулаад байлгүй хэлчихэж болохгүй юму? би мартчихсан байна" 

Түүний найз амаа том гэгч нь ангайн хэсэг надруу ширтэж байснаа толгойгоо сэгсрэн чихрүү ойртсоноо

"Чанёолын ажлуулдаг клубт очиж үйлчлэгч хийдэг өдөр чинь биздээ? ийм зүйлээ мартаж байвал чиний хайр ч новш болждээ" гэсээр сандлаа налан инээх аядснаа

"Гэхдээ өнөөдөр би чамтай хамт явах учраас битгий санаа зов" хэмээн нүдээ ирмэн цүнхээ ухаж эхлэв. Аан... Чанёолын цагтаа ирээрэй гэдэг ийм учиртай байжээ. Хөөх.. Шөнийн цэнгээний газар үйлчлэгч хийнэ гэдэг.. Үнэхээр агуу хайр бололтой Ким Юүна..

JOKER IVWhere stories live. Discover now