"Юүжонаа чиний ихэр чамаас арай жоохон хүч сул болохоор үргэлж түүнийг хамгаалах ёстой шүү заюу?"
Мэдээж! Би үргэлж ихэр эгчийгээ хамгаалах болноо! Хэмээн ээжид өгч байсан амлалтаас хойш аль хэдийн 10 жил өнгөрч. Юүна бол миний ихэр. Хэдий тэр эгч минь гэж явдаг ч төрөхдөө л сул биетэй төрсөн учраас би үргэлж түүнийг дээрлэхэж дургүйг нь хүргэсэн хүмүүсийн учрыг олдог байсан. Яахав би тийм танхай биш ч хүнд дээрлэхүүлэхийг үздэггүй! Ихэр байх гоё ч заримдаа үнэхээр хэцүү үеүүдийг туулдаг.. Ялангуяа хэн нэгнийг аюултай бүх зүйлээс хол байлгахыг хичээх тусам тэд өөрсдөө тэр зүйлийг өөртөө татдагт нь дургүй хүрмээр.
"Өнөөдөр бас л сургууль дээрээ зодолдоо юу?" хэмээн царайнд нь гуниг тодорсон түүний шалбарсан уруулыг нь барьтал тэр гарыг минь түлхснээ
"Би тэр хараал идсэн сургуульд чинь явмааргүй байна!"
Тэр үргэлж зоргоороо аашилдаг. Өдөр болгон хичээлээсээ ирэх бүртээ энэ үгээ хэлдэг. Түүний төлөө хийж байгаа бүхнийг минь тэр юман чинээ боддоггүй.. Дургүй хүрэм биш гэжүү?
"Чамайг тэр үнэтэй сургуульд явуулах гэж ээж ямар их хичээж байгаа билээ?" гэтэл тэр намайг ханалуу түлхснээ
-Тэгвэл чи явахгүй юу!
"Хөөе Юүна!" гэтэл тэр өрөөнийхөө хаалгыг хүчтэй гэгч нь хааснаа түгжиж орхив. Тэр надаас илүү нь баячуудын сургуульд явдаг. Мэдээж ээж үргэлж түүнд бүх зүйлээ зориулдаг учраас л тэр шүүдээ. Гэтэл намайг хар л даа? Өглөө цагийн ажил орой цагийн ажил.. Хэн нь ингэж уурлах ёстой билээдээ? Тэнэг амьтан.
"Сургууль дээр чинь үнэхээр хүн дээрлэхээд байгаа юму?" гэтэл тэр чанга гэгч нь инээснээ хаалгаа онгойлгон намайг дээрээс доош хүртэл харснаа
"Тэгээд тийм бол чи яана гэж? Юүжон! Чи үхчихгүйхэн шиг 7 хоног надтай солигдож чадах юмуу" гэснээ юу ч хэлж амжаагүй байтал дүрэмт хувцасаа шидэж өгснөө
"Тэгж л туслахгүй бол алга болж үз"
Тэр ингэж хэлээд л хаалгаа савчихсан. Үнэхээр юу бодож явдаг юмбол? Яасан гэж би түүний оронд сургуульд явах талаараа мэдэх ёстой биздээ.. Магадгүй үнэхээр түүнийг дээрлэхдэг хүүхдүүд байдаг байх. Баячууд юм хойно!
Энэ нөхцөлд түүнийг зүгээр хараад суугаад байж болохгүй гэдгээ мэдэж байна даа!
"За яахав! Би тэр хүмүүсийг чинь зохицуулаад өгье мэдэв үү?"