ХЭСЭГЛЭЛ НЭГ
- Park Jongseong
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. _______
Пак Жунсон.
Намайг хэзээ ч хайрлаж байгаагүй нэгэн.
Түүний үг чихэнд минь цэцэг ургуулж, үйлдэл нь зүрхэнд минь гал асаадаг.
Гэвч түүний хувьд би өөрийгөө хэн гэдгийг ойлгодоггүй юм.
°°°
Намрын салхи сул тавьсан үсээр минь тоглож, богино дүрэмт хувцасны хормойг хаа нэг сөхнө. Угаас бүх охид банзалаа доороос нь тайрдаг нь дүрэм. Сургуулийн нэгдүгээр байр биш л бол шүү дээ.
- Бөгс чинь харагдаад байна.
- Баярлалаа.
Ийн хариулахад Жунсон инээмсэглэн гадуурх цамцаа тайлж бэлхүүсээр минь ороож өгөөд "Би хангалттай харчихлаа" гэв. Тэгээд үргэлжлүүлэн надруу нүдээрээ ирмэж караокены өрөө рүү дагуулан орлоо. Энэ газрын үнэрт одоо болтол дасаж чаддаггүй учир ирэх дургүй ч шаардлага гардаг юм.
Ахлах сургуулийнханд зориулсан караоке гэдэг нэртэй архи тамхины оромж. Харин Жунсон эдний гол орлого оруулагч нь.
- Хөөх, алдарт найз охиноо аваад иржээ Жэй!
- Ий Хисын чимээгүй наад тамхиа л сор.
Хатуухан хэлсэн үгэнд минь Хисын гараа өргөн бууж өгч буй дүр үзүүлж инээгээд буцаад буйдангаа налж суув. Эгчийн хуучин найз залуу гэдэг утгаараа хуучин хадам дүүдээ дургүй байдаг байх л даа.
Хэдэн цаг өнгөрснийг анзаарсангүй алаг өнгөнүүд эрээлжлэх энэ өрөөнд Жунсон болон түүний найзуудыг хүлээн суусан ч тэд явах бодолгүй улам л дуу шуутай болно. Харамсалтай нь би согтуу гэртээ орж болохгүй гэсэн өөрийн дүрэмтэй.
Ширээний нөгөө талд байх найз залуу руугаа дөхөн суугаад явах болсноо хэлэхэд тэр сорж буй тамхиа хаяж над руу харсан юм. Тэр согтчихож.
Тэгээд үргэлжлүүлэн намайг өөрлүүгээ хүчтэйхэн татаж үсийг минь илж, хүзүү нь дээр үнсээд "Ганцаараа явчихаж чадна биз дээ" хэмээн чихэнд шивнэх нь тэр.
Энэ асуулт биш, тэр хэзээ ч хэн нэгнийг гэрт нь хүргэж өгч халамжлах нэгэн биш. Энэ зүгээр л түүний хувьд "баяртай" гэсэн үг болохыг мэдэх учир чимээгүй толгой дохилоо.
Охин хүүхэд байж шөнийн хоёр цагт караокенаас гэр лүүгээ ганцаараа алхаж буй өөрийгөө өрөвдөх шиг. Үгүй ээ, миний сонгосон зам байхад би хэндээ гомдоллож суух вэ дээ?
Сургууль дээр Пак Жунсон болж сургуулиас гадуур Жэй гэх нэрээр зугаацаж явдаг энэ залуу бол миний найз залуу.
Түүний найз охин болж чадсан явдал нь миний амьдралд тохиолдсон томоохон хэмжээний аз хэмээн хүмүүс ярьдаг. Үнэн ч байж болох юм.
Тэр өөгүй төгс царай болон биетэй.
Тэр сургуулийн багш нарын хайрт шавь.
Тэр сагсны шигшээн ахлагч.
Хамгийн гол нь тэр тоо томшгүй олон муу зан болон зуршилтай. Нэг үгээр бол тэр чөтгөрийн толгойтой сахиусан тэнгэр.
