¹⁵ | the end

1.5K 129 54
                                        




ТӨГСГӨЛИЙН
АРВАН ТАВДУГААР
ХЭСЭГЛЭЛ
- залуу насны дурлал үнэхээр ярвигтай

ТӨГСГӨЛИЙНАРВАН ТАВДУГААР ХЭСЭГЛЭЛ- залуу насны дурлал үнэхээр ярвигтай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_________




Энэ өдөр сургуулийн зуны фестиваль болох ба Юүл урт хөх даашинз өмсөж гангарсан харагдана. Мөн хаа сайгүй холхих сурагчид болон тайзан дээр дуулж бүжиглэх хамтлагууд ихэд үзүүштэй аж. Гэвч Юүл-д фестивалиас илүүтэйгээр толгойд нь эргэлдэх гурван өгүүлбэр чухал асуудал байв.

Чин сэтгэлээсээ хайртай байсан ч хайрыг нь хөсөр хаясан нэгэн.

Хэцүү үед хажууд нь байж сэтгэлийг нь аажуухнаар татсан нэгэн.

Гэнэтхэн гарч ирж, гэнэтхэн алга болж сэтгэлийг нь өдөөх нэгэн.

Үнэндээ энэ хэцүүхэн хайрын асуудал Юүл-ийг залхааж байсан юм. Хаа нэгтээ зугтаад өгмөөр санагдаж "Гадаад явах ёстой хүн нь би л байж" хэмээн бодно.

Гадаа бүрий болж нар жаргах болоход фестивалийн гол тоглолтууд эхэлсэн юм. Мэдээж иймэрхүү цэнгээн наргианд нугасгүй дуртай Сэми Юүл-ийг чирсээр тайз руу ойртож бүжиглэж гарав.

Удалгүй хөтлөгч дараачийн үзүүлбэрийн эзнийг зарлахад хүмүүс урьдынхаасаа илүү чанга алга ташилтаар угтаж авсан бөгөөд үүний учир нь Шим Жэюүн байв. Үүний дараа тайзан дээрээс Жэюүн-ий намуухан хоолой сонсогдох ба харвал залуу хүү амьд хөгжмийн хамтлагийн хамтаар дуулж байх нь тэр.

Хэдэн өдрийн өмнө охинд харуулна гэсэн гэнэтийн бэлэг нь энэ билээ. Зөвхөн Юүл-д зориулж эгшиглэх ая болон хоолой. Харин Юүл-ийн хувьд санаанд оромгүй явдал болж чадсан юм.

Залуу хүү хүмүүсийн цаана зогсох охин руу харцаа тусгасаар дуугаа дуулж харин түүний өөдөөс нүд анивчилгүй харах охин яг л үлгэр зохиол дээр гардаг үзэсгэлэнт хосууд мэт харагдана.

Үүнийг харсан Сэми-гийн сэтгэлд бяцхан атаархал төрж Жэюүн-ийг дуугаа дуусгах үедээ олны өмнө Юүл-д албан ёсоор үерхэх санал тавих нь гэдгийг гадарласны үр дүнд нэг мэдэхэд Сэми найзыгаа чирсээр сургуулийн агуулах руу явж байв. Харин тэдний араас харан үлдэх Жэюүн-ий хэдэн өдөр бодсон төлөвлөгөө нь бүтэлгүйтэж дуугаа дуусгалгүй хараал урсгасаар тайзнаас бууна.

after the rainWhere stories live. Discover now