602 77 6
                                    




ХЭСЭГЛЭЛ ДӨРӨВ
- secret

ХЭСЭГЛЭЛ ДӨРӨВ-  secret

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_________

- Энд нэг харх нуугдаж байсан байх нь ээ.

Түүнээс зүрхээ зогстол айсан охин огцом өндийж хаалганы зүг хамаг хурдаараа гүйсэн хэдий ч тэр урагш ганц алхаад гарнаас нь бариад авлаа. Тэгээд үргэлжлүүлэн охиныг өөрлүүгээ хүчтэйхэн татахад охин хөл алдаж залуу хүүгийн цээжинд тулан зогсох нь тэр.

Бие биенийхээ зүрхний цохилтыг сонсон тэврэлдэх хоёрын цаг хугацаа зогссон мэт огтхон ч хөдөлсөнгүй.

Хэсэг хугацааны дараа Жэюүн энгэрт нь наалдах жаахан охиныг өөрөөсөө бага зэрэг холдуулаад "Сун Юүл? зүгээр үү?" гэхэд Юүл түгдрэн "Зүгээр" хэмээн хариулсан юм.

- Тэгэхээр чи тамхи татаж нэмээд миний яриаг зөвшөөрөлгүй сонссон байх нь ээ. Яг одоо багш нарын өрөө рүү явах уу даа?

- Ээ, Жэюүн хоёулаа бараг л найзууд шүү дээ. Бас би нууцыг чинь хадгална гэдгээ амлаж байна.

Ийн өгүүлэхэд залуу хүү өөдөөс нь бүлтэгнэн зогсох охины өндөрт тааруулан доош тонгойж чихэнд нь "Ямар нууц?" хэмээн хүйт даасан өнгөөр шивнэхэд Юүл шүлсээ залгив.

Айдаст автсан Юүл-ийн бие чичрэхийг мэдэрсэн Жэюүн түүнээс багахан холдож хэсэг гайхан зогсов. Яагаад энэ жижигхэн охин өөрөөс нь ингэтлээ айгаад буйг ойлгосонгүй. Тэр тусмаа Пак Жунсон-ы найз охин, Сун Юүжин-ий дүү байж.

- Тэгэхээр би чамайг зүгээр өнгөрөөвөл чи миний нууцыг хадгалж өгөх нь ээ. Болж байна. Гэхдээ мэдээж дахиад нэг болзолтой.

- Болзол?

Залуу хүү дахин нэг удаа охинд тулж ирээд "Надтай үнсэлц" гэхэд охины нүд орой дээрээ гарах шиг болов.

- Чи галзуу юм уу? Би чиний найзын найз охин!

- Гэхдээ тэр найз маань найз охиндоо хайргүй.

after the rainWhere stories live. Discover now