¹²

612 80 20
                                        







ХЭСЭГЛЭЛ
АРВАН ХОЁР
- type of love

ХЭСЭГЛЭЛАРВАН ХОЁР- type of love

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

________

Мягмар гараг. Хоёрдугаар ангийн бүлгүүд нэг өдрийн явган аялалд явах өдөр. Мэдээж сурагчдын хамгийн дуртай өдрүүдийн нэг гэдэг нь гарцаагүй.

Өглөөжин идэх хоол зуушаа бэлдсэн Юүл малгайгаа тавиураас шүүрч аван ээждээ үнсүүлээд гэрээсээ гарахад Чү Сэми түүнийг хүлээгээд зогсох нь харагдав. Сохор болзооноос хойш тэд нэлээдгүй дотно болсон бөгөөд Сэми Юүл-д жигтэйхэн таалагддаг билээ. Таалагддаг шалтгаан нь Чү Сэми Сун Юүжин-тэй багагүй төстэй учир.

Юүл хэдий аман дээрээ эгчийгээ үзэн ядах ч төрсөн цагаасаа хойш хамт байсаар ирсэн түүнийг явсан өдрөөс нь эхлэн санагалзаж буй нь ойлгомжтой.

Охид явсаар сургуулийнхаа өмнө ирэхэд төв талбай дээр нь явган аяллын газар луу хүргэж өгөх автобусанд бүх сурагчид суусан байх агаад тэд ангиасаа хоцорсны улмаас өөр автобусанд суух болов.

Анги даасан багш нь "хоёрын нэг" гэх пайз өмнөө наасан автобусны хаалганы хажууд өнөөх хоёрыг зогсоогоод энд суудал олж суухыг шаардсаны дараагаар яваад өгсөн юм.

Хоёрын нэгдүгээр анги. Шим Жэюүн болон Пак Сонхүн нарын анги.

Юүл ойрд уулзаагүй Жэүюн-тэй уулзахдаа таатай байгаа ч хэдхэн хонгийн өмнө шуугиан дэгдээж түүнийг байж суулгах газаргүй болгосон Сонхүн-тай таарахвий гэхээс эмээнэ.

Гэтэл хүсээгүй явдал үргэлж биелдэг гэдэг шиг автобусанд үлдсэн хоёр суудлын нэг нь Жэүюн-ий хажууд буюу багш нарын хамтаар суух хамгийн өмнө талын суудал. Харин нөгөөдөх нь арын эгнээнд Сонхүн-ий хажуу талын суудал байх нь тэр.

Энэ үед Жэүюн Юүл-ийг харсан даруйдаа хажуудаа суулгахаар түүн рүү гараа сунгаж байсныг Сэми анзаарсангүй найзынхаа өмнүүр ороод хажууд нь суув.

after the rainWhere stories live. Discover now