ХЭСЭГЛЭЛ ДОЛОО
- moment of truth________
Хичээл тарсныг илтгэх өнөөдрийн сүүлчийн хонх дуугарахад Жунсон нойрноосоо сэрсэн даруйдаа цүнхээ шүүрч аваад ангиас гарах нь түүнийг хичээлийн дараах давтлаганд суухгүйг харуулах аж. Тэрээр энэ өдөр нөхөдтэйгөө уулзаж ойрын үед орж чадалгүй яваа караоке руугаа орох зорилготой.
Төдөлгүй караокены өрөөг дүүргэх залуус хэдэн өдрийн ядаргаагаа тайлж буй мэт дуулж бүжиглэхийн хажуугаар Жунсон-ий тэдэнд зардаг тамхийг таашаалтай нь аргагүй сорно.
Гэвч буланд сууж энэ бүхнийг хурдхан дуусахыг нь хүлээх Шим Жэюүн л тэрхүү тамхинаас аваагүй бөгөөд үүнийг нь Жэй анзаараад амжив. Тэгээд удалгүй Жэй уйтгарлан суух залуу хүүг хамт гарч агаар амьсгалахыг санал болгоход тэрээр зөвшөөрч хамтдаа дээвэр лүү гарсан юм. Тэдний анх танилцсан газар энэ билээ.
- Хөөх, ийшээ гарч ирэлгүй удаж ээ.
- Энд ирж үхтэл болтол минь зодоогүй удаж ээ гэх гэсэн байлгүй дээ.
Жунсон-ы дээвэр лүү гарах цорын ганц шалтгаан бол түүнд таалагдаагүй үйл хөдлөл хийсэн хэн нэгний хандыг нь дарах явдал юм. Үүнийг нь Жэюүн хангалттай сайн мэддэг бөгөөд нүүрний хувиралгүй ийн хэлэхэд нь Жунсон дээврийн хана налан бага зэрэг инээмсэглэл үзүүлж түүнд тамхинаасаа сунгалаа.
Сунгасан тамхийг нь хараад залуу "Хямдхан зүйлс хэрэглэдэггүй" хэмээгээд халааснаасаа өөрийн янжуурыг гаргаж ирэх нь тэр.
- Үргэлж хажууд наалдаад явдаг найз охин минь ойрдоо надаас зугтаад байсан юм гэтэл чамтай их зугаалж буй сурагтай.
- Магадгүй ээ.
- Хүний зүйлд шунаж байгаа хэрэг үү?
Жэюүн инээх аядаад "Найзын хувиар л цагийг өнгөрөөсөн төдий" гэв.