ХЭСЭГЛЭЛ ГУРАВ
- Shim Jaeyun
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. _______
Энэ өдөр Сун Юүл ихэд уур бухимдалтай байх агаад хаа таарсан хүнтэйгээ хэрэлдээд явах нь найз залуугийнх нь тэвчээрийг шалгах шиг болов. Харамсалтай нь Пак Жунсон-ы үгийн санд тэвчээр гэх үг байсангүй.
- Новш гэж, чи зүгээр юунд тэгтлээ уурлаад байгаагаа хэлчихэж болдоггүй юм уу?
- Чи л мэдэхгүй байв гэж дээ!
Сургуулийн арын хүнгүй талбайд ирсэн хоёр нэгэн рүүгээ ийн хашгирах бөгөөд залуу хүүгийн удахгүй дэлбэрэх гэж буй уцаарыг мэдэрсэн охин сандарч хэсэг чимээгүй зогссоны эцэст ам нээв.
- Жунсон-аа чи заавал Гү Инсон болон найз залууг нь дарамтлах хэрэгтэй байгаа юм уу? Мэднэ дээ Инсон миний цөөхөн найзуудын нэг гэдгийг.
Залуу хүү хана налан сууж хайрцаг тамхи гаргаж ирэн нэгийг сугалж амандаа зуугаад "Ахх, чи хүртэл тэр новшийг найз охинтой нь ярих гэж" хэмээгээд үргэлжлүүлэн "Чамд хамаагүй болохоор саад хийх гэсний хэрэггүй, эсвэл тэр хайрт найзыгаа сонгож надаас салж болно" гэнэ.
Хэлсэн үгсийг нь анхааралтай сонссон Юүл хүндхэн санаа алдаж найз залуугийнхаа хажуугаар зөрөхдөө "Ойлголоо саад болохгүй, гэхдээ чиний наргиа гэж нэрлэдэг дээрэлхэлт чинь өдөр ирэх тусам хэрээс хэтэрч байгааг ойлгох хэрэгтэй байх шүү" гэж хэлээд дахин хүнгүй газар очихоор дүрслэх урлагийн хичээлийн өрөөг зорилоо.
Пак Жунсон-ы бас нэгэн муу зуршил болсон бага байхаасаа л өөрөөсөө сул нэгнийг дээрэлхэж зоддог зан нь хүрээгээ тэлсээр удахгүй охидыг дээрэлхдэг болно гэдгийг Юүл хангалттай гадарлах учир таслан зогсоомоор байв ч түүнд Жунсон үгэнд нь орно гэдэгт ямар ч илтгэл байсангүй.
°°°
Охид яагаад муу залууст дуртай байдгыг тайлбарлах их амархан. Зүгээр л охид хэтэрхий шуналтай, харин муу залуус хэзээ ч хэн нэгний өмч байдаггүй.
Гялалзсан гялтагнасан үнэт эдлэл эзэнгүй хэвтэж байвал ямар ч охин түүнийг авахыг оролдохтой адил.
Харамсалтай нь би ч тэдний нэг.
Дүрслэх урлагийн өрөө буюу сургуулийн хаягдаж хуучирсан ангийн булангийн буйдан дээр электрон тамхи татан ийн өөрийгөө шоолон суухад хаалга онгойх шиг болоход ухасхийн буйдангийн араар нуугдлаа.
Хөлийн чимээ ойртох нь сонсогдох бүрт электрон тамхиа гартаа чанга гэгч нь атгасаар сандрангуй хамаг бие хумхин сууна. Гэтэл өнөөх орж ирсэн хүн өрөөний голд байрлах сандал дээр санаа алдан суух нь сонсогдов.
- Электрон тамхины үнэр байх шив. Ямар зоригтой нь сургууль дотор татдаг байна аа?
Хоолойноос нь сургуулийн зөвлөлийн дарга Шим Жэюүн гэдгийг мэдэж авсан юм. Сургуулийнхаа зөвлөлийн даргад сургууль дотор тамхи татаж байгаад баригдан гэдэг Сун Юүл үнэхээр хувь тавилантай юм даа.
Шим Жэюүн. Царайлаг, ухаантай, соёлтой, сайхан сэтгэлтэй гээд яриад л байвал яриад л байх сайн сайхан тал ихтэй хэмээн бүхий л хүмүүс магтаж, үлгэр жишээ болдог нэгэн.
Нэр хүндээрээ энэ сургуульд Пак Сонхүн, Ий Хисын нарын дараа орох нэгэн биз.
Хэнээс ч айдаггүй Пак Жунсон хүртэл түүнээс жийрхдэг. Дайснаа болгохыг хүсээгүй учир тохиролцож найзаа болгосон гэхийг нь нэг бус удаа сонссон.
Шийтгэлийн оноо авахдаа бэлэн хэдий ч магадгүй Шим Жэюүн жинхэнээсээ бусдын хэлдгээр сайхан сэтгэлтэй нэгэн байж таараад найзынхаа найз охин болон сайн найзынхаа дүүг уучилж болох л юм. Дээрээс нь бид хоёр нэгнээ танихгүй харь элгийн хүмүүс биш шүү дээ.
Ийн толгойгоо гашилган суухад дахиад л түүний өөртэйгөө ярих хоолой нь сонсогдов.
- Хараал идмэрүүд байнга л надаас тус хүртэх мөртлөө хариу барина гэж байхгүй. Жунсон-д хэлж бяц гишгүүлэх хэрэг гарах нь дээ, хараал ид.
Тийм ээ, миний найдаж байсан бүхэн замхран одсон юм. Тэр зүгээр л баг зүүсэн хуурамч нэгэн байж.
Түүний жинхэнэ төрхийг санаандгүй байдлаар олж мэдсэндээ гайхшралд орсон би энэ хорвоод үнэн зүйл хаана ч оршдоггүй гэдгийг дахин нэг удаа ухаарч суухдаа гэнэтхэн найтаах нь тэр.
Ингээд тамын хаалга нээх шив.
°°°
Шим Жэюүн. Хэтэрхий нууцлаг нэгэн.
Түүнийг ямар ааш зантай, ямар төрлийн хүн гэдгийг нь олж мэдэх нь яг л өвсөн дундаас зүү хайхтай ижил.
Харин дэндүү гэмээр гэнэн байдлаар тэр зүүг нь Сун овогтны бага охин олсон юм.
