ХЭСЭГЛЭЛ НАЙМ
- Break up
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. _________
Ямар ч ахлах сургуулийн сурагчдыг нэгэн зэрэг спорт зааланд цуглуулж чадах үйл явдал бол сургуулийн сагсны аврага шалгаруулах тэмцээн билээ.
Маргаангүй сагсны шигшээн ахлагч Пак Жунсон-ы анги энэ жилийн аврага болно гэдгийг хүн бүхэн гадарлаж байв. Гэсэн ч түүнийг ялах хүсэлтэй хүн нэгээр дутсангүй учир хүчтэйхэн өрсөлдөөн болох нь тодорхой.
"Хоёрын гуравдугаар ангийн эсрэг гурвын тавдугаар анги" хэмээн чанга яригчаар зарлахад зааланд байх хүмүүс алга ташин хашгиралдан дэмжих агаад хоёр ангийг финалд бус хагас финалд халз тулсанд нь гайхацгаана.
Гайхаж буй шалтгаан нь их энгийн. Ий Хисын, Шим Жэюүн болон Пак Жунсон-ы дундах ширүүхэн өрсөлдөөн өрнөх юм.
Шим Жэюүн-ий анги сагсны баг гарах хэмжээний биш тул дээд ангийнхаа багт тоглодог билээ. Харин тэр багт нь өнгөрсөн жилийн сагсны шигшээн ахлагч Ий Хисын байх аж.
Талбайд гарах үедээ Жэюүн хамгийн өмнө талын суудалд суусан харагдах Юүл рүү толгой дохих нь тэднийг ямар нэгэн зүйл сэдсэн гэдгийг илтгэнэ.
Нэгдүгээр үе хоёрын тавдугаар ангийн илүү оноотойгоор өндөрлөж оролцогчид амрахаар зэхэхэд тэднийг хөгжөөн дэмжигч охидын өгөх ус болон алчуур угтаж авна. Энэ дунд Сун Юүл мөн адил гартаа ус барьсаар эргэлзэлгүйгээр хөлсөө арчин суух Жэюүн-д өгөхөд залуу хүү сайхан сэтгэл гарган охидоос өгсөн ус болгоныг нь авсан боловч зөвхөн Юүл-ийн усыг уусан юм. Үүнийг харсан Жунсон-ы хардах сэтгэл төрөхөд уур хилэн нь зогсолтгүй буцалж эхлэх нь тэр.
Шүгэл дуугарч хоёрдугаар үе эхэлснийг мэдэгдэхэд эхний үеэс хүчтэй өрсөлдөөн болох ба шигшээн ахлагчийн бай Шим Жэюүн болсон нь илт. Зай гарч завсар үүсэхэд л Жунсон ямар нэгэн байдлаар Жэюүн-ийг бага багаар гэмтээх хөдөлгөөн хийж биеийн хүчээрээ түүнийг ялах аж.
Хоёрдугаар үе талдаа ороход хоёр баг ойролцоо оноотой байх нь хүн бүрийг байж суулгахгүй сандаргах хэдий ч тоглолт үргэлжилсээр эсрэг багийнхаа дамжуулсан бөмбөгийг Хисын таслахдаа бөмбөгөө талбайгаас гаргаж Юүл-ийн нүүрийг оносон юм.
Нэлээдгүй хүчтэй байсан тул Юүл-ийн хамарнаас цус гарах бөгөөд Жэюүн хамаг хурдаараа гүйн түүн дээр очиж өмнө нь өвдөглөөд зүгээр эсэхийг нь лавлан асууна. Үргэжлүүлэн түүний чихэнд ойртож "Одоо л зөв цаг нь" гэв.
Энэ үед тэднийг харсан хүмүүсийн амнаас "Яг л хосууд шиг юм", "Сайхан зохицож байх чинь", "Яагаад Пак Жунсон өрөвдөлтэй санагдаад эхлэв" гэсэн үгс гарахыг сонссон Жунсон-ы уур нь нэгэнтээ дэлбэрч тэдний зүг хурдтайгаар алхаж очоод Жэюүн-ийг заамдаж босгов. Тэгээд удалгүй залуу хүүгийн нүүрэн дунд багагүй ширүүн цохилт буусан юм.
- Яаж байгаа чинь энэ вэ?
Юүл хамрынхаа цусыг арай ядан тогтоож ийн найз залуу руугаа хашгирахын хажуугаар хацраа илсээр газраас босох Жэюүн дээр очиж босоход нь туслана.
- Хөөе Сун Юүл, чи Шим Жэюүн-тэй унтчихаа юу?
Олиггүй үгсийг нь сонссон Юүл түүнийг алгадаж "Чи галзуу юм уу? хэмээхэд хариуд нь Жунсон "Тэгвэл намайг араар минь тавиад байгаа хэрэг үү?" гэсэн нь бүх дуу чимээ, бүх үйл хөдлөл, бүх амьсгал таг зогсоход хүргэх нь тэр.
Охин инээсээр зөвхөн тэднийг ажиглаж нам гүм болсон хүмүүст сонсогдох хэмжээний "Араар тавьдаг нь чи биш юм уу? Тэр бүү хэл эгчтэй минь" гэхэд Жунсон-ы царай цонхийж сүүлдээ улайж эхлэв. Залуугийн хариу үйлдэл хэнд ч ойлгогдохоор хариулт болсон юм.
Үргэжлүүлэн Юүл найз залуу руугаа анхны бөгөөд сүүлчийн удаа гомдол цөхрөл агаад уур бухимдал тээсэн харцаар "Салцгаая" гэх нь цочирдом явдал болсон нь ойлгомжтой.
Ингэж л энэ өдөр Жунсон амьдралынхаа хамгийн ичгүүртэй мөчийг амссан юм.
Хэнд ч хаягдаж үзээгүй тэрээр олны өмнө найз охиндоо хаягдаж, хэзээ ч хожигдол амсаагүй сагсны тэмцээндээ хамгийн муу оноог аван аваргаас мултарч мөн дээрээс нь Сун Юүжин-тай дүүгийнх нь араар тавьж байсан үнэн нь илчлэгдсэн билээ.
Үүний эсрэг өнөөдрийн хүндхэн үйл явдлын ард гарсан Юүл болон Жэюүн баяр тэмдэглэж буй мэт сургуулийнхаа дээвэр дээр эвдэрсэн ширээний ард сууж шар айраг хувааж уух нь тэднийг ямар тайван байхыг харуулна.
- Юүл-аа чи үнэхээр зүгээр үү?
- Тэгэлгүй яахав, тэр новшоос эрт салах ёстой байсан юм.
Ийн хэлээд охин инээх атал залуу хүү түүнээс гуниг мэдэрч буй нь хачирхалтай.
Сун Юүл Пак Жунсон-ыг амьдралаасаа тавьж явуулсан ч сэтгэлээсээ тавьж явуулахгүй байхвий гэсэн айдас Жэюүн-ий бодолд оршино. Энэ айдас түүнд орших шалтгаан нь өрөвдсөн сэтгэлээс үүдэлтэй юу, охиныг хайрлах сэтгэлээс үүдэлтэй юу гэдэг нь залуу хүүд асуулт болон үлдэв.
