ХЭСЭГЛЭЛ ТАВ
- betrayal
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. _______
Оройн найман цаг өнгөрөх үед автобуснаас бууж өнөөх алдарт Пак Сонхүн-ы үдэшлэгт охин богинохон хар даашинзаа өмсөн ирлээ. Тансаг зэрэглэлийн том хаус зуслан байх ба олон хүн ирсэн бололтой ихэд дуу шуутай байв.
Мэдээж найз залуугаа хамгийн түрүүнд олж уулзах нь түүний зорилго. Үгүй бол ахлах сургуулийхний үдэшлэг гэдэг багагүй аюултай орчин.
Дотогш ороход түүний бодсоноос хэт ялгаатай байх нь тэр. Энгийн л нэг өсвөр насныханы хаа сайгүй бүжиглэсэн, тамхи сорсон, алкохол хэрэглэсэн замбраагүй үдэшлэг гэж бодсон боловч баячуудын зохион байгуулдаг цэнгүүн шиг.
Пак Сонхүн-ыг бодит амьдрал дээрх мөсөн ханхүү гэдэг нь түүний уулга алдмаар царайлаг царай болон уран гулгалтын тамирчин гэдгээс нь харагддаг атал амьдралын хэв маяг нь хүртэл ханхүү аятай байх гэж.
- Юүл!
Дуу гарсан зүг рүү Юүл харвал Жэюүн мөрөөр нь тэвэрсэн байх охиноо орхиод ирж мэнд асуув.
- Хөөх Шим Жэюүн! хослол өмсчихсөн байх шив.
- Дажгүй өнгөлөн далдлалт байгаа биз?
Охин юу яриад байгааг нь ойлгохгүй нүдээрээ асуулт эрсэн харцаар харахад залуу хүү улам түүнд дөхөж очоод "Чи арай энэ үдэшлэгийн талаар юу ч мэдэхгүй хүрээд ирсэн юм уу?" гэхэд нь толгой дохив.
Яг үнэндээ Пак Сонхүн-ы зохион байгуулж байгаа үдэшлэг нэмээд Жунсон-ыг ирнэ гэдгээс өөр мэдэх юм түүнд байсангүй.
Жэюүн хүндхэн санаа алдаж чихэнд нь ойртож тонгойгоод "Энэ хувцаслалт болон энэ уур амьсгал Пак Сонхүн-ы зөвхөн гэр бүлдээ үзүүлж буй дүр зураг. Жинхэнэ үдэшлэг эндээс холгүйхэн өөр газар болно. Харин энд ирсэн чиний таньдаг царайнууд зүгээр л баячуудын цэнгүүнийг сонирхсон хэд" хэмээн шивнэнэ.
