ХЭСЭГЛЭЛ
АРВАН ДӨРӨВ
- more than friends
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
________
Найзаас илүү байхыг хүсэх нь тийм буруу зүйл юм гэж үү?
Эцэст нь хэн бүхний хүсэн хүлээсэн налгар зуны амралт эхэлсэн үе. Гэвч үүнээс илүүтэйгээр сурагчид хэдхэн хоногийн дараа болох сургуулийн зуны фестивалийг сэтгэл догдлон хүлээнэ.
Энэ үеэр сэтгэл нь догдлох бус сандрах хүмүүс бол сурагчдын зөвлөлийн гишүүд. Тэр тусмаа Шим Жэюүн. Учир гэвэл түүний анхны зохион байгуулж буй фестиваль бөгөөд асар их хариуцлагыг нуруун дээрээ үүрч яваа юм. Бэлтгэл ажил дөнгөж талдаа орсон байх агаад тайзны арын сүүдэрт тэд хэсэгхэн зуур амрахаар суухад төв хаалгаар Юүл хоёр гартаа уут дүүрэн мөстэй ундаа барьчихсан ирж байгаа нь харагдана.
Түүнийг ирсэнд баярлаж "Түр хүлээгээрэй" хэмээгээд хурдхан шиг Юүл-тэй хамт явахыг хүссэндээ Жэюүн ажлаа эрт дуусгасан аж. Тэгээд тэр хоёр энэ удаад автобусаар явахаар болж охин автобусанд оронгуутаа хамгийн арын суудалд суухдаа гадаа хэт халуун байсанд цонх нээсэн юм.
Үргэлж ам хуурайгүй ярьдаг Юүл өнөөдөр ихэд чимээгүй юу ч юм бодон нүдээ аних нь залуу хүүд таагүй санагдаж ямар нэгэн зүйл болсон эсэхийг асуухаар түүн рүү хартал цонхоор орж ирэх салхи охины юбкыг хаа нэг сөхөж байхыг анзаарав. Тэгээд үргэлжлүүлэн түүний гуя нь дээр гараа тавин юбкыг нь дээрээс нь дарах нь тэр.
- Цонхоо хаа Юүл.
Ийн аяархан өгүүлсэн боловч Юүл гэнэтхэн түүний мөрийг налсанд гайхан харвал охин нүдээ аних зууртаа унтаад өгсөн байв.
Сун Юүл, Шим Жэюүн-ий хувьд жилийн дөрвөн улирал мэт нэгэн болчихсон. Халуун зун мэт хайрын мэдрэмжийг өгч, намрын бүлээн салхи шиг сэтгэлийг нь дулаацуулж, хааяадаа өвлийн тэсгэл алдам хүйтэн улиралтай адил зүрхийг нь хөлдөөж, хавар мэт тайтгарлыг өгдөг тийм л хүн.
