²

623 70 3
                                    





ХЭСЭГЛЭЛ ХОЁР
- sisters truth

ХЭСЭГЛЭЛ ХОЁР- sisters truth

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_________


- Хоёроо намайг хүлээ л дээ!

- Өөрөө хурдан яв Сун Юүл!

Жунсон-ыг ийн уцаартай нь аргагүй хариулахад гомдох шиг болж гүйж байсан газраа зогсов. Гэтэл ард нь үлдэж буй намайг тоосонгүй инээлдсээр цааш явна. Төрсөн эгч минь болох Сун Юүжин болон найз залуу минь болох Пак Жунсон.

Яриаг нь бүдэг бадаг сонсвол шинэ үсний өнгүүдийнхээ талаар ярина. Тэр хоёр ярилцаад үсээ адилхан шаргал цагаанаар будуулсан юм. Намайг бас будуулах эсэхийг асуусан ч надад цайвар өнгө зохидоггүй учир хүсээгүй. Магадгүй будуулах ёстой байж.

Араас нь тэр хоёрыг харж явсаар сургуулийн үүдээр ормогц ихэнх сурагчдын анхаарал заншил ёсоор тэр хоёр дээр тусна. Зарим нь Юүжин-ийг надаас илүү Жунсон-д тохирно хэмээн ярих ч зарим нь үгүйсгэж буй нь сонсогдох аж.

- Сун Юүжин үнэхээр хөөрхөн юм аа!

- Энэ хоёр хамтдаа байхдаа илүү төгс харагдаж байна, ядаж байхад үсээ адилхан будчихаж.

- Үгүй ээ, Сун Юүжин Пак Сонхүн-тай илүү төгс харагдана.

Тийм ээ, эгч минь бүх хүний нүдэнд охин тэнгэр шиг нэгэн, дүү болох миний хувьд ч бас.

Тэр яг л тэнгэрийн од мэт. Хаана ч байсан, хэний ч хажууд байсан түүнд хамаагүй тэр тодоос тод гэрэлтэж чаддаг. Атаархмаар.

Чихний үзүүрт сонсогдох яриануудыг үл тооно ангидаа ирэхэд араас удалгүй найз залуу минь орж ирсэн юм. Намайг зүглэн алхсаар халааснаасаа гүзээлзгэнэтэй сүү гаргаж ирэн өмнө тавиад урт хар үсийг минь илж "Өглөөний явдалд уучлаарай" гэв.

Харин би дээш өндийхдөө түүний хацар дээр нь үнсээд буцаад суудалдаа суулаа.

Тэр зүрхийг минь хулгайлсан нэгэн, магадгүй буцааж зүрхийг минь өгөх хүртэл түүний ямар ч үйлдлийг уучилж чадна байх.

°°°

Оройн арван цагийн үед гэртээ ороход ээж аав байсангүй Юүжин ганцаараа зочны өрөөнд хөгжөөнт нэвтрүүлэг үзээд сууж байх нь тэр.

Аль болох түүнд охидын олиггүй зодооноос авсан хөхөрч шалбарсан нүүрээ харагдуулахгүйг хичээж явсан ч амжилт олсонгүй.

Бидний үед охид нэгнийгээ юунаас болж хамгийн ихээр үзэн яддаг гэж бодно, найз залуугаас нь болж шүү дээ. Нэр хүндтэй, царайлаг бөгөөд баян найз залуутай байхад л чиний найз гэх хүмүүс өлөгчингүүд болж хувирдаг юм.

- Сун Юүл! Наад нүүрээ яачихсан юм?

- Чамд хамаагүй ээ.

Үгээ хэлж дуусахтай зэрэгцэн баруун хацар хорсож буй нь мэдрэгдэв. Алгадуулчихлаа.

- Яасан? Дахиад л намайг олиггүй эгч болгож ээжээрээ чичлүүлэх санаатай байгаа юм уу?

Түүний үгэнд багагүй цочирдсон надад эгч минь яг л үлгэрт гардаг мангас аятай харагдах аж.

- Чи үргэлж л надад өс санахаараа төрсөн эхээрээ намайг хараалгуулдаг биз дээ. Энэ удаад яасан? Бас л чиний зовж буй шалтгаан би байв уу?

Юүжин-ийг нүдэндээ нулимстай ийнхүү өгүүлэхэд түүний гарнаас атгаж сандарсан өнгөөр "Үгүй ээ, чи ямар ч хамаагүй" гэхэд түүний гэнэтхэн инээх нь дуулдав.

- Юүл-аа чи бид хоёр хоёулаа мэднэ дээ, чи хэчнээн намайг гүйцэх гэж оролдсон ч хэзээ ч чадахгүйгээ. Учир нь миний ээж чиний ээжээс хэд дахин үзэсгэлэнтэй нэгэн байсан болохоор л тэр шүү дээ.

Энэ үгс. Бүхэл амьдралынхаа турш сонсож буй энэ үгс. Хараал аятай намайг дагах энэ үгс.

- Юүжин-аа би хангалттай мэднэ. Харин энэ тухай дахиж ярихгүй гэж хоёулаа нэгэндээ амласан бус уу?

Ийн хэлэхэд тэрээр санаа алдаж намайг тэврэн авч нурууг минь илээд "Тийм дээ уучлаарай, дахиж ярихгүй ээ. Одоо харин хэнд, яагаад зодуулснаа эгчдээ ярихгүй биз?" гэв.

Харин үүний дараа эцэг нэгтэй ч эх өөртэй эгч дүү хоёр эвлэрч нэг орон дээр тэврэлдэн унтсан юм.

°°°

Сун Юүжин. Үзэсгэлэнтэй царайгаараа бүхнийг өөрийн болгодог царайгаа үнэлэгч.

Түүнд ганцхан удаа тээг болоход л чиний амьдралыг там болгон хувиргаж чадах нэгэн.

after the rainWhere stories live. Discover now