¹¹

546 73 21
                                    





ХЭСЭГЛЭЛ
АРВАН НЭГ
- apologize

ХЭСЭГЛЭЛ АРВАН НЭГ- apologize

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_______

Зуны амралтаас өмнөх явцын сүүлчийн шалгалт өчигдөрхөн дууссан бөгөөд төв хаалганы хажууд байрлах самбар дээр сурагчдын нийт дүн болон сургуульд эзэлсэн байр нь хадаатай байв.

Зарим нэг нь дүнгээ харан баярлах бол зарим нь доогуур жагссан байраа харсаар гутрана. Энэ дунд Юүл өөрийн нэрийг жагсаалтын доороос эхлэн хайсны эцэст хорин есдүгээрт олж харсандаа нэлээдгүй баярлах нь тэр.

Дахин дээш гүйлгэн харвал хоёрдугаар байранд Шим Жэүюн гэж буйд охин гайхсангүй. Үргэлж хоёрдугаар байрыг эзэлсээр ирсэн Сун Юүжин Швейцарийн олон улсын сургууль руу шилжсэн тул түүний чанх ард жагсдаг байсан тэрээр нэг байр ахих нь ойлгомжтой. Харин нэгдүгээр байрын эзэн бол хэний ч давашгүй хана.

- Хөөх, сүүл мушгиж чадаж ээ.

Юүл хажуу тийш харвал Сонхүн ирчихсэн соруултай ундаа сорсоор дүнгээ харан уулга алдаж байсан юм. Үнэхээр тоглоом ч үгүй түүний нэр хамгийн сүүлийн эгнээд тодоос тод гялалзах аж.

Үргэлжлүүлэн Сонхүн Юүл-ийн үсийг яг л охиноо магтаж байгаа аав мэт илээд "Чи ч сайн юмаа эхний гуч дотор байна" гэхэд Юүл бага зэрэг инээмсэглээд ганц ч үг дуугаралгүй яваад өгсөнд залуу хүү гайхаж араас нь харсаар үлдэв.

Өмнө нь хэзээ ч Пак Сонхүн охины анхаарлыг татах зорилготой үйл хөдлөл хийж үзээгүй учир Сун Юүл дээр гаргасан өөрийнхөө үйлдлүүдийг дахин нэг эргэцүүлэн буруу зүйл хийсэн эсэхээ бодно.

Төдөлгүй үдийн цайны цаг болж хэдэн хичээл зөвхөн сэтгэл алдарсан жижигхэн охиноо бодсон сургуулийн сүүл мушгигч дэвтэр номоо шидээд хоолны танхим руу яаравчлан очихдоо хамгийн түрүүнд сурагчдын зөвлөлийн даргыг олж харлаа.

Хоолны танхимд найзуудтайгаа суух Юүл-ийн өмнөх сандал дээр Жэюүн суусан байх бөгөөд шалгалтын материалаа охины өөдөөс сарвайж "Чиний асуусан зүйл" хэмээж байв.

Тэдний харагдах байдал хаврын дулаахан өдөр цэцэг навчис нахиалах гэгээлэг мэдрэмжийг төрүүлнэ. Үүнд сэтгэл нь багагүй тавгүйтэж орхисон Сонхүн эрс шийдэмгий тэдний хажууд очиж суусан юм.

Ширээний ард суух охид цочирдож түүнийг Жэюүн-тэй ярихаар ирсэн байх хэмээн гадарлаж дуусаагүй байхад Сонхүн Юүл-тэй яриа өдөх нь харагдав. Гэвч охин хааяа нэг толгой дохихоос өөр үйлдэлгүй.

Энэхүү багагүй хугацаанд Жэюүн тэдний эвгүй байдлыг ажаад Юүл зөвхөн өөртэй нь үг солилцож, зөвхөн өөртэй нь ярихдаа чин сэтгэлээсээ инээмсэглэх нь яагаад ч юм түүнд ялалтыг авчирч буй мэт санагдаж эхэлнэ.

Гэтэл Сонхүн-ы дараачийн үгсийг сонсоод ганц Жэюүн бус тэднээс нэг ширээний зайтай суух Жунсон-д хүртэл ялагдал амтагдах нь тэр.

- Яагаад надтай үг дуугарахгүй байгаа юм. Тэр өдөр үнсэлтээ дуусгаагүй болохоор гомдсон юм уу? Тийм бол уучлаарай даа.

Ийн өгүүлэхэд Юүл ухасхийн босож түүний амыг гарынхаа алгаар дарж эргэн тойрноо харвал аль хэдийн сурагчид хоорондоо шивнэлдээд эхэлсэн байх бөгөөд энэ нь хурдтайгаар сургууль даяар цуурхал болон тарахыг хангалттай гадарлаж байв.

- Новш гэж.

Охин өөдөөс нь хэнэггүйхэн харан суух залуу руу ийн хэлж Жэюүн-ий харцнаас бултсаар үдийн хоолоо ч дуусгалгүй анги руугаа хар хурдаараа гүйсэн юм. Пак Сонхүн сайн дураараа охины булшийг малтаад өгчихсөн нь энэ.

°°°

Өдөржин хүмүүсийн яриа болон харцнаас бултаж явсаар хичээл тарах цаг нэгэнтээ болж амар амгалан гэртэй очих гэж буй нь Юүл-ийг бага ч гэсэн инээмсэглүүлж чадаж байв. Тийм ээ, Пак Сонхүн-ы тарьсан хэргээс болж хүн бүхэн тэдний дунд ямар нэгэн романс үүссэн хэмээх буруу ташаа ойлголттой хоцорсон юм.

Юүл түүний нэрнээс өөр зүйл мэдэхгүй нь үнэн. Гэтэл тэд үнсэлцэх шахсан нь ч үнэн.

Энэ л охины алдарт Пак Сонхүн-тай ярихыг хүсэхгүй байгаа эхний бөгөөд сүүлийн шалтгаан. Дахиж алдаагаа давтахгүйн тулд, дахиж Пак Жунсон-тай үүсгэсэн хортой харилцааг өөр нэгэнтэй үүсгэхгүйн тулд. Харамсалтай нь Пак Сонхүн-ы оршиж буй байдал гэхэд л хангалттай охины сэтгэлийг татах нь зовлонтой.

- Сун Юүл!

Юүл цүнхээ хоёр мөрөндөө үүрч удаан гэгч нь тэнгэр ширтэн бодолдоо хөтлөгдөн явахад гудамжны үзүүрт түүний нэр цуурайтан дуулдахад эргэж харвал Пак Жунсон өөдөөс нь ирэх нь харагдана.

Залуу хүү алгуурхан алхалсаар хуучин найз охиныхоо өмнө ирж гэнэтхэн түүнийг зөвшөөрөлгүй тэвэрч аваад нүүрээ хүзүүнд нь нааж "Олон зүйл хэлэхгүй ээ" гэнэ. Тэгээд үргэлжлүүлэн өгүүлсэн зүйл нь Юүл-д тайвшралыг авчирсан юм.

- Болсон бүхэнд уучлаарай.





























A/N: за за би лав Жунсон team шүү нтр ><

after the rainWhere stories live. Discover now