ХЭСЭГЛЭЛ АРАВ
- feeling
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
________
Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдгийг батлах мэт Сун Юүл ангийнхаа охидын шахалтаар сохор болзоонд явахаар болсон юм. Мэдээж энэ сохор болзоо зөвхөн түүнд зориулсан эд биш энд дөрөв дөрвөөрөө ирсэн охид залуус гучин минут тутамд хамтрагчидаа сольж бүгд нэгнийгээ таньж мэдэх дүрэмтэй.
Сүүлийн үед ихэд алдартай байгаа нэгэн кафены гадаа духандаа шархны лент нааж түүнийгээ үсээрээ далдалсан охин хажуудаа зогсох залуу хүүгийн үглэлтээс залхаж явахыг нь шаардаж буй нь харагдана.
- Жэюүн-аа санаа зоволтгүй ээ, шинэ хүмүүстэй танилцахад буруудахгүй шүү дээ.
- Шинэ хүмүүс гэнэ шүү дөрвийн дөрвөн залуутай танилцах гэж байж.
Юүл сонссон зүйлдээ тэвчилгүй инээн "Хардаад байгаа юм уу?" гэхэд Жэүюн төв царайлж үг дуугарсангүй. Тэгээд үргэлжлүүлэн охин залуугийн мөрийг цохиод аргадсан хоолойгоор дахин явахыг нь хүсэв.
- Найз минь одоо явдаа, сургууль дээр очиж хийх ажил ихтэй байж.
Ийн хэлэхэд нь Жэүюн толгой дохиж "Дуусаад залгаарай" гэхэд охин эрхий хуруугаа гозойлгоод цааш яван одов.
Юүл-ээс холдох бүрт Жэюүн-д их тавгүй санагддаг болчихсон байв, тэр л байхгүй бол дахиж нар мандахгүй үүрдийн харанхуйд байх мэт. Энэ жижигхэн охины хажууд л өөрийн үнэн төрхөөр амьсгалж чаддаг учир тэр биз.
Удалгүй кафе руу ороход охиноос бусад нь ширээний ард суусан байх бөгөөд бүгд түүнтэй эелдэгээр мэндэллээ. Ирсэн охидыг таних учир ширээнд суусныхаа дараа өөдөөс нь харан суух залуугаас эхэлж гүйлгэн харахад түүний нүд хамгийн захад суусан байх нэгэн дээр буув. Багагүй гайхшралд орсон хэрэг.
