622 76 13
                                        





ХЭСЭГЛЭЛ ЗУРГАА
- after party

ХЭСЭГЛЭЛ ЗУРГАА- after party

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

________

Шөнө дундын гурван цаг хорин минут. Хэдэн цаг тасралтгүй наргиж цэнгэсэн хүмүүс гэрийн зүг харьж эхлэв.

Юүл-ийг энэ тэндгүй хайсан ч эцэст нь олоогүйд гэртээ харьсан байх хэмээн найдаад Жэюүн мөн бусдын хамтаар үдэшлэг дуусахад гэртээ харьсан юм.

Харин энэ үеэр хэдий согтуу ч өөрийн үүргийг гүйцэтгэхээр үдэшлэгийн эзэн Пак Сонхүн өрөөнүүдийг шалган явахдаа ариун цэврийн өрөө дотроосоо түгжээтэй байхыг хараад шууд л гаднаас нь түлхүүрээр онгойлгон орох нь тэр.

Гэтэл түүнийг угтаж авсан дүр зураг нэлээдгүй гайхашруулав.

Шалан дээр хамаг биеэ муур шиг эвхэн унтах танил бус охиныг харсан тэрээр хэд хэдэн удаа сэрээхийг оролдсоны дараагаар бүтэхгүйг ойлгож түүнийг хоёр гар дээрээ өргөөд машин руугаа орлоо. Даатгаад өгчих өөр хүн үгүй нэмээд охин хүүхдийг орхиод явчих хүн чанаргүй хүн биш тул арга мухардсан нь энэ.

Машин дотроо орж ирээд охиныг өвөр дээрээ тэврэн суухдаа залуу хүү түүний царайг машины бүдэг гэрэлд болгоомжлон ажигласан юм.

Охины уруул, хамар, чих гээд бүгд жижигхэн байх ба тэврээд суухад хүртэл жаалхан байх нь Сонхүн-д ихэд хачирхалтай санагдах аж. Өмнө нь эсрэг хүйстэнтэйгээ ингэж ойртож үзээгүй түүнд тун сонирхолтой үйл явдал болж байв.

- Залуу ноёнтоон, хөдлөх үү?

Жолоочыг ийн асуухад түр хүлээхийг хүсэж машины бүдэг гэрлийг унтраалаа. Эрүүл ухаан нь орж гарах тэрээр харанхуйд зөвхөн охины ягаахан уруулыг л тогтож харж чадаж байсан юм.

Тэгээд үргэжлүүлэн түүний уруул руу бага багаар ойртон тонгойж хэдхэн миллиметрийн зай үлдэхэд гэнэтхэн ухаан орж буцаад огцом тэгшхэн суухдаа өөрийн энэ үйлдлийг яг л сүнс харсан мэт гайхна.

after the rainWhere stories live. Discover now