ХЭСЭГЛЭЛ ЕС
- Park Sunghoon
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. ______
Сагсны аврага шалгаруулах тэмцээнээс хойш хэдхэн өдрийн дотор Сун Юүжин болон Пак Жунсон нарын нэр хүнд шал арчиж эхэлсэн юм. Дийлэнхи хувь нь тэднийг ямар ичих нүүргүйг ярьж харин үлдсэн багагүй хувь нь тэдний хайрыг дэмжинэ.
Энэ хугацаанд Юүжин гэртээ зөвхөн шөнийн цагаар ирж хоноод өглөө нь байгаагүй мэт алга болдог болж, өдийг хүртэл дүүтэйгээ ганц ч үг дуугараагүй нь Юүл-д нэг талаараа амар боловчиг нөгөө талаараа санааг нь зовоох аж.
Харин өнөөдөр л охин эгчтэйгээ ярилцах боломжийг өөртөө олгосон бөгөөд зориг орохын тулд нэг лааз шар айраг задалчихсан гэрийнхээ зочны өрөөнд түүнийг хүлээнэ.
Таамагласан ёсоор тэрээр шөнийн хоёр цагийн алдад гэртээ санаа алдсаар орж ирэн гутлаа тайлахдаа буйдан дээр суух дүүгээ хараад хяламхийн өрөө рүүгээ зүглэхэд нь Юүл ам нээв.
- Надад хэлэх зүйл байхгүй юу?
Юүжин хаалганыхаа өмнө зогсож түүн рүү эргэж хараад "Юу хүсээд байгаа юм? Уучлалт, өршөөл, гэмшил. Хүссэнийг чинь өгөх болохоор намайг тайван орхиж үз" хэмээж гараа ташаандаа аван зогсохдоо үргэжлүүлэн "Дүү минь гээд хангалттай өршөөж байхад" гэв.
Тэр худал хэлсэнгүй. Өөр нэгэн байсан бол Сун Юүжин түүний нэр хүндэд халдсан хэн байлаа ч газартай нь тэгшлэх нь ойлгомжтой.
Гэтэл гэнэтхэн хаалганы өмнө зогсох охины нүүрэн дунд шар айрагны лааз буусан юм. Тийм ээ, Юүл-ийн хэдэн долоо хоног тэвчиж шаналсан уур бухимдал ил гарах нь тэр.
- Хангалттай өршөөл үзүүлж байгаа хүн нь би байх шүү! Үнэнийг л дэлгэсэн төдий байхад.
- Чи өөр юу чадах юм? Аан, төрсөн эхдээ хэлээгүй юм уу? Яваад хэлээч Сун Юүл!
Юүл өндийж эгчийнхээ зүг очиж түүнийг үсдэж аваад "Энэ муу новш чинь!" хэмээн хашгирч тэдний хооронд бяцхан зодоон эхэлнэ.
