¹³

561 76 10
                                    





ХЭСЭГЛЭЛ
АРВАН ГУРАВ
- situation

ХЭСЭГЛЭЛ АРВАН ГУРАВ- situation

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_______



- Юүл-аа намайг Жэүюн-тэй илүү дотносуулаад өгч болохгүй гэж үү?

- Шим Жэюүн?

- Тийм ээ, зөвлөлийн даргатай. Та хоёр сайн найзууд шүү дээ.

Сургуулийн арын талбайн сандал дээр агаар амьсгалан суухад Сэми ирэн ийн хэлсэн юм. Хоёр найзаа хооронд нь дотно болгоход надад хохирох зүйлгүй атал яагаад ийм үгээр хэлэмгүй хачирхалтай мэдрэмж төрнө вэ?

Нүүрний минь хувиралыг ажсан Сэми болгоомжлон "Хэрвээ магадгүй чи Жэюүн-д сэтгэлтэй бол хэрэггүй дээ" гэв.

- Үгүй дээ, амралтын өдрөөр гурвуулаа хамт гадуур гарах уу?

Үүнийг сонссон Сэми-гийн нүд нь гялалзаж "Тэгье" гэнэ. Ийнхүү бидний харилцан яриа өндөрлөж Сэми-г Жэюүн рүү сэтгэлийн жолоогоо алдсан гэдгийг мэдэж авсан юм. Харин дахиж дотно нэгнээ алдахыг үл хүсэх надад Сэми-г нэгт тавихаас өөр сонголт байсангүй.

Өдрийн арван зургаан цагийн алдад хичээлийн цаг өндөрлөж Жэюүн болон түүний найзуудын хамтаар сурагчдын зөвлөлийн хийж буй ажилд туслах болсон юм. Тэд удахгүй болох сургуулийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох зуны фестивальд бэлдэх аж.

Бичиг цаасны ажил дээр оногдсон надад тийм ч их ажил байсангүй учир хурдан дуусаж хөгжмийн хэрэгсэл янзлах бусад дээрээ очиход тэд юуны ч юм талаар инээлдэн ярина.

- Жэюүн-аа, чи хүнтэй үерхэх талаар бодохгүй байна уу?

Ирсэн асуултанд Жэюүн удаан бодсонгүй "Сэтгэлтэй охин байгаа" гэхэд тэнд байх хүмүүс гайхширч орхих нь тэр.

- Сүүлийн үед Сун Юүл, Чү Сэми хоёртой их яваад байгаа тэр хоёрын нэг үү?

Энэ яриаг үргэжлүүлэн тэдний нэг нь "Чү Сэми юм уу?" гэснээ "Сун Юүжин яваад өгсөн юм чинь одоо энэ сургуулийн хамгийн хөөрхөн нь Чү Сэми гэдэг нь ойлгомжтой, тийм биз дээ?" хэмээгээд ирснийг минь анзаарсан бололтой над руу харан ийн асуусанд яахаа мэдсэнгүй толгой дохисон юм.

after the rainWhere stories live. Discover now