——————————[ DON'T DARE ME -
- prologue ]——————————
Гадаа аянга хүчтэй цахилж, гэнэт л ширүүн бороо цутгаж эхлэхтэй зэрэгцэн харшийн зарим нэг зарц нар ийш тийш сандралдан гүйх нь үүдний хэсэгт дуулдах аж. Магадгүй гадаа өлгөчихсөн цагаан хэрэглэлээ оруулахаа мартчихсанаас сандралдаж байгаа бололтой.
Гэхдээ надад бол тийм ч хамаатай зүйл биш учраас би анхаарлаа хандалж буй цайндаа төвлөрүүлсээр борооны эрчинд шархирах цонхнуудын чимээг үл тоохыг хичээв.
Бороо ингэтлээ хүчтэй орж буйгаас болсон уу, эзэгтэй тэр хоёрын аль нэг нь зарц дуудалгүй удчихсанаас болсон уу гэдгийг мэдэхгүй ч сэтгэлд нэг л хачирхалтай түгшүүр бугларах шиг болно.
Би царан дээр дөнгөж бэлэн болсон халуун цайг тавьчхаад түүний өрөөг зүглэж эхлэх бол харшаас холгүйхэн цахих ширүүн аянга одоо ч өршөөлгүйгээр газар дэлхийтэй дайсагналцах аж.
"Лэваи эзэнтээн? Би танд цай авчирлаа." Би хаалгыг гурван ч удаа зөөлхөн тогшчихоод дотроос огтхон ч хариу өгөөгүйд бариулыг удаанаар доошлуулсаар өрөө рүү хальтхан шагайлаа.
Харин Лэваи том бор ширээгээ тоомжиргүйхэн налан зогсчихоод их л бодлогшронгуй цонхоор ширтэж байснаа хаалга онгойх чимээнээр ширүүн харцаа над руу шилжүүлэх аж.
Өрөө халуун байсан бололтой Лэваи цамцныхаа энгэрийг бараг л бүрэн задгайлчихсан байх агаад хөл доор нь савхин бээлий нь хайнгадуухан шидэгдсэн байдалтай хэвтэнэ.
"Би чамайг дуудаагүй." гэж тэр ширүүн өнгөөр хэлчхээд над руу өнөө л ууртай харцаараа цоргитол ширтэх бол би сандарсандаа шүлсээ хүчтэйхэн залгилсаар "Ядарч байгаа болов уу гэж бодсон юм."
"Харж байгаачлан би зүгээр байна."
Их зантай амьтан.
Би түүний уурыг үүнээс илүү хүргэхийг хүсээгүйдээ түрэгхэн бөхөлзчихөөд яг толгойгоо өндийлгөхийн даваан дээр түүний ширээний ард урт хар зүйл хэвтэж буйг анзаарч орхилоо. Үс... юм байх даа? Арай эзэгтэйн үс?
Гэхдээ эзэгтэй яагаад тэнд хэвтэж байгаа юм бол? Лэваи ч яагаад огт тоосон шинжгүй—
"Хөөе." Түүний үл мэдэг сул хийгээд ширүүн хоолой дагз руу минь цохиод авах шиг болсонд би сэхээ орсоор түрэгхэн дээш өндийгөөд "Ө-Өршөөгөөрэй Лэ-Лэваи эзэнтээн. Тэгвэл би ингээд явъя даа."
YOU ARE READING
Don't Dare Me || Levi Ackerman
Mystery / Thriller"Намайг туршаад үз. Удаанаар бас болгоомжтойгоор. Гэвч төгсгөлд нь харамсах хүн нь чи байх болно шүү." Түүний халуун амьсгал арьсыг минь хүсэмжлэн шүргэхэд харцнаас нь хүртэл ханхалдаг өнөө тарчлал эд эс бүхэнд минь нэгд нэгэнгүй тархан мэдрэгдэх а...