༺ ────────────────── ༻
༼ Хайр бол хүний шуналаас төрж, шуналаар өсөж томордог зүйл. ༽
chapter nine.
༺ ────────────────── ༻
༺ l e v i p o v ༻
"Ээж!" Миний хоолой хэтэрхий их орилсноос болж эцэстээ сөөж эхлэх ба эргэн тойронд дэндүү их шуугиан дэгдэж, ойр хавийн бүх зүйлсийг дүрэлзэн авалзах гал бүрхсэн байв. Юу ч харагдах аргагүй болтол байшингууд нурж, саарал утаа эргэн тойрныг хучжээ.
"Лэваи!"
Гэнэт хаа нэгтээгээс ээжийн дуу хадахад би галд өртөхөөс сэргийлэн зугтаж буй хүмүүсийн дуунаас арай ядан ялгаж сонсчхоод хаанаас дуулдсаныг олохоор нэг байрандаа хэд эргэлдэв.
Галын утаа улам л ихэссээр байх агаад амьсгалах тусам цээж хүндүүрлэн хорсоно. Нүдэн дээр нэг байшин бүхэлдээ шатаж дуусан нурж унахад айж сандарснаас болж амьсгал улам давчдан, бараг л хөдөлж чадахгүй хөшиж орхив.
"Тэнд нэг нь байна! Наадхаа зүйл дуусга!" хэмээх хэн нэг эрэгтэйн бархирсан хоолой цуурайтлаа.
Удсан ч үгүй буун дуу хадахад бие минь дагжин чичирч, дүрэлзэн асах галын тойргоос яаж гарах аргаа мэдэхгүй дэмий л нулимсаа урсгасан чигээр ээжийг ахин нэг удаа дуудав.
Гал, үймээн самуун, буун дуу. Хэн нэг өөр хүүхдийн уйлах чимээ, эмэгтэйчүүдийн хашхираан, эрчүүдийн орилоон.
"Лэваи..."
Дахиад нэг буун дуу. Хүмүүсийн орилолдоон.
"Лэваи!"
✘ ✘ ✘
YOU ARE READING
Don't Dare Me || Levi Ackerman
Mystery / Thriller"Намайг туршаад үз. Удаанаар бас болгоомжтойгоор. Гэвч төгсгөлд нь харамсах хүн нь чи байх болно шүү." Түүний халуун амьсгал арьсыг минь хүсэмжлэн шүргэхэд харцнаас нь хүртэл ханхалдаг өнөө тарчлал эд эс бүхэнд минь нэгд нэгэнгүй тархан мэдрэгдэх а...