☥ ────────────────── ☥
༼ One step back, two step forward. ༽
☥ k a y l i n p o v ☥
☥ ────────────────── ☥
Лэваиг хаалга савсаар гарч явсны дараа Мира бид хоёр одоо яах уу гэсэн шиг харц солилцож дуусаагүй байтал Линда бараг л чичигнэсээр газраас босох аж. Би хэзээ ч түүнийг ийм сул дорой бас "арчаагүйгээр" харж байсангүй. Гэтэл яг үнэндээ түүний ийм төрхийг харах агшинд би яг л өөрийнхөө тусгалыг харж байгаа мэт санагдсан.
Эцсийн эцэст бид бүгдээрээ л хүчтэй мэт дүр эсгэдэг бололтой. Заримдаа хэн нэгний дээр гарахын тулд, заримдаа зүгээр л амьдрахын тулд.
"Линда-" Би яг юу гэхээ мэдэхгүй байсан ч түүнийг тайвшруулах ёстой мэт санагдаад ам нээсэн ч яриаг минь Каролын цоглог яриа тасалдуулж орхив. "Хөөе, яагаад цартай хоолоо үүдэнд тавьчихсан юм- Юу вэ? Юу болсон юм?" Тэр бид гурвыг болгоомжлонгуй тойруулж харах бол Мира зүгээр л толгой сэгсэрлээ.
"Би гарсан нь дээр бололтой" Линда шивнэх шахам ийн хэлчхээд биднийг юм хэлж амжихаас өмнө түргэхэн Каролын хажуугаар зөрөн гарах аж.
"Сая яг юу болчхов оо?" Карол Линдад сонсогдохгүй гэсэндээ бид хоёроос шивнэх шахам асуусан ч яг үнэндээ түүнд бидний хариулт нэг их чухал биш байсан бололтой үүдний ширээн дээр тавьчихсан цартай хоолыг оруулж ирсээр "Бараг хөрчихсөн байна шүү дээ. Чамайг дээрдүүлэх байх гээд Мира бид хоёр гараа гаргаж хийсэн юм сан" гээд орны дэргэдэх ширээн дээр тавилаа.
Тахианы махтай зутан байна. Миний дуртай хоол.
Миний биеэс одоо ч мансууруулагч бүрэн гадагшлаагүй болохоор Мира Карол хоёр тасралтгүй надад хань болж байгаа. Эхэндээ Мираг эргээд найзын нүдээр харах эвгүй санагдаж байсан ч надад аль хэдийн түүнийг үзэн ядах хүсэл төрөхөө больчихсон. Эцсийг эцэст бид бүгд л амьдрах гэж хичээж байна шүү дээ.
YOU ARE READING
Don't Dare Me || Levi Ackerman
Mystery / Thriller"Намайг туршаад үз. Удаанаар бас болгоомжтойгоор. Гэвч төгсгөлд нь харамсах хүн нь чи байх болно шүү." Түүний халуун амьсгал арьсыг минь хүсэмжлэн шүргэхэд харцнаас нь хүртэл ханхалдаг өнөө тарчлал эд эс бүхэнд минь нэгд нэгэнгүй тархан мэдрэгдэх а...