☩ ────────────────── ☩༼ Энэ ертөнцөд надад орших газар гэж үгүй. Яагаад гэж үү? Харин би зөрүүлж асууя.
Та нар шиг толгой нь эргэчихсэн амьтдаар дүүрсэн энэ дэлхийд над шиг эрүүл ухаантай нэгэн багтана гэж үү? ༽chapter three.
☩ ────────────────── ☩
☩ a u t h o r p o v ☩
Элизабет сая л нойрноосоо бүтэн сэрэв бололтой хөнжлөө хүчтэй гэгч нь сөхсөөр орноос босох бол хөнжил сэвэх салхинд уншиж байсан номных нь хэдэн хуудсууд урагш эргэж орхисонд Лэваи үл мэдэг бухимдан санаа алдах аж.
Хэдхэн хормын өмнө л яагаад босмооргүй байгаа тухайгаа гомдоллож байсан Элизабетийг хувцсаа өмсөхийг нь Лэваи сониучирхангуй ажигласаар "Үнэхээр явах юм уу, тэр ёслолд нь?"
"Тийм ээ, явахгүй бол болохгүй бололтой" Элизабет Лэваи руу эргэж харсан ч үгүй ажлын ширээгээ зүглэхдээ ийн хэлсээр сэгсийж орхисон үсээ мөрөө давуулан шидэх аж. Үсээ самнах тухай бодохыг ч хүсэхгүй байгаа нь илт, санаа алдсаар сандал дээрээ суухдаа "Би нэгэнт л хөрөнгө оруулна гээд хэлчихсэн болохоор. Өнөөдөр ямартай ч их чухал зүйлс ярилцах байх"
Лэваи чимээгүйхэн толгой дохиод эргээд анхаарлаа ном руу шилжүүллээ. Яагаад хүүхдийн төрсөн өдрийн баяр дээр тийм зүйлсийн тухай ярилцах гэж байгааг нь асуухыг ч хүссэнгүй.
Элизабет ширээн дээрх урьд шөнө янзалж дуусгаагүй бичиг баримтаа цэгцэлсээр, зарим нэг дээр нь гарын үсгээ ч зурж амжих бол Лэваи харин орон дотроо номоо их л анхааралтай уншсаар суух аж. "Нүгэлтнүүд ба өршөөгчид - 2р боть" хэмээн таталган бичсэн шар өнгийн хавтастай номноос Лэваи хэдэн өдөр салаагүй бололтой овоо хэдэн хуудас уншчихсан харагдана.
YOU ARE READING
Don't Dare Me || Levi Ackerman
Mystery / Thriller"Намайг туршаад үз. Удаанаар бас болгоомжтойгоор. Гэвч төгсгөлд нь харамсах хүн нь чи байх болно шүү." Түүний халуун амьсгал арьсыг минь хүсэмжлэн шүргэхэд харцнаас нь хүртэл ханхалдаг өнөө тарчлал эд эс бүхэнд минь нэгд нэгэнгүй тархан мэдрэгдэх а...