☩ ────────────────── ☩
༼ Чи бол үймээн самуунаас амьд үлдэгч. Харин би бол үймээн самуун үүссэн шалтгаан. ༽
DON'T DARE ME.
☩ ────────────────── ☩
☩ a u t h o r p o v ☩
Цагийн зүү шөнийн гурван цагийг заах мөчтэй зэрэгцэн хэн нэгэн нь хоолойноосоо цус садруулсаар газар тэрийн уналаа. Харанхуй харшийг цонхоор тусах сарны бүүдгэр гэрэл л арай ядан гэрэлтүүлж буйгаас болоод ихэнх хамгаалагч одоо ч тэднийг яг аль өрөөнд байгааг олж чадахгүй энэ тэрүүгээр үймэлдэцгээх нь дуулдах аж.
Магадгүй хэтэрхий том харштай болсон нь өөрсдийнх нь авралаас гарах ганц боломжийг нь хааж орхисон ч байж мэдэх юм. Хэдэн арван өрөөтэй биш байсан бол ядаж л тэд сүүлчийн мөчөө таньдаг хүндээ ч болов харуулж чадах байсан ч юм бил үү?
Мира цусанд будагдсан чинжаал хутгыг эргүүлж Лэваин гарт атгуулахдаа чимээгүйхэн санаа алдсаар "Сэжиг хүрчихлээ" хэмээгээд ярвайх аж. Тэр аллагад, ялангуяа цусыг жихүүцдэг боловч гэр бүлийг нь хороосон эдгээр гэмтнүүдийн цусыг урсгах түүний сэтгэлийг хангаж буй нь гарцаагүй. Хэдийгээр үнэхээр "сэжиг төрүүлмээр" байсан ч тэр тэдний амийг бүрэлгэхдээ хором ч эргэлзээгүй юм.
Мира гарыг нь бүхэлд нь будаж, хувцас, баг гээд хамаг юм руу нь цацарч орхисон цусыг жигшингүй харчхаад өмднийхөө арын халаасанд хийчихсэн буугаа сугалан авлаа.
Харин тэдний хийж буй үйлдэл нэг бүрийг айдас хурсан нүдээр ээлжлэн харах газар хүлүүлчихсэн хэвтэж буй нэгэн эр юу ч хийж чадахгүйдээ юу, эсвэл тэгтлээ айсандаа юу гэдгийг мэдэхгүй ч нулимс дуслуулчихсан мэгшсээр байх аж.
YOU ARE READING
Don't Dare Me || Levi Ackerman
Mystery / Thriller"Намайг туршаад үз. Удаанаар бас болгоомжтойгоор. Гэвч төгсгөлд нь харамсах хүн нь чи байх болно шүү." Түүний халуун амьсгал арьсыг минь хүсэмжлэн шүргэхэд харцнаас нь хүртэл ханхалдаг өнөө тарчлал эд эс бүхэнд минь нэгд нэгэнгүй тархан мэдрэгдэх а...