[ 10 ]

188 31 0
                                    

☩ ────────────────── ☩

༼  Чиний гар аллагад зориулагдаж, сэтгэл зүрх чинь цусанд л шунадаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чиний гар аллагад зориулагдаж, сэтгэл зүрх чинь цусанд л шунадаг.

DON'T DARE ME

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


DON'T DARE ME.

☩ ────────────────── ☩

a u t h o r p o v

Бороо ойрын хугацаанд лав зогсох шинжгүй мэт нүжигнэсэн аянгатай цуг хөрсөн дээр бөөн бөөнөөрөө дусалсаар л байлаа. Энэ маягаараа аянга хэтэрхий их цахилсаар байвал уулан дээр түймэр ч дэгдэж мэдэхээр байв.

Хэрвээ энгийн үед байсан бол Кэйлин энэ талаар заавал бодох байсан. Бороо орж байгаа ч цахилгаанаас болж үүссэн ойн түймэр хэчнээн сүрлэгээр дүрэлзэн асахыг тэр аль хэдийнээ төсөөлөөд тийм зүйл битгий болоосой гэж хүссэндээ аянга цахих бүрт тэднийг хараан зүхэх байсан юм.

Гэтэл энэ удаад түүнд энэ талаар бодох ямар ч завдал гарсангүй. Борооноос болоод чийг даасан бараг харанхуй шахуу өрөөнд Кэйлин цартай цайг хаалганы хажууд байрлах жижигхэн ширээн дээр тавьчхаад Лэваиг ямар нэг зүйл хэлэх болов уу хэмээн хэсэг чимээгүй хүлээв.

Тэр Лэваин хүсэлтийг дэндүү амархан хүлээн зөвшөөрчихснөө хаалга хаасан мөчдөө л анзаарч, өөрийгөө хэд давтаж буруутгасаар байх ч анхаарал нь үе үе өнөө ширээний ард байрлах үс рүү шилжсээр л байв.

Don't Dare Me || Levi Ackerman Where stories live. Discover now