[ 8 ]

207 25 6
                                    

☩ ────────────────── ☩

  Хэрэв чи там юм бол би нүгэлтэн байхаас татгалзахгүй. 

chapter eight

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

chapter eight.

☩ ────────────────── ☩

  a u t h o r    p o v 


[ Гурван өдрийн өмнө ]


"Чи түүнийг заавал алах шаардлагатай гэж бодож байна уу?"

Лэваи бараг л тэвчээр алдран ярих эмэгтэйн яриаг сонсоогүй мэт дүр эсгэсээр чимээгүй л үргэлжлүүлэн номон дээрх мэдээллийг уншсаар байлаа. Тэр яг л үргэлж байдаг шигээ царайны хувиралгүй, тун ч тайван харагдаж буйгаас болоод бодлыг нь ч тааж мэдэх аргагүй аж.

Өрөөнд номны хуудас эргэх шарчигнасан чимээнээс бусдаар аниргүй ноёлох нь эмэгтэйн тэвчээрийг улам л барж байгаа бололтой тэр уруулаа хазлан, хөлөөрөө шал товшиж байснаа удалгүй сандлаасаа ширүүхэн босч ирлээ. "Лэваи, сонсооч, тэр их ухаантай охин. Сонссон зүйлээ хамаагүй хүнд хэлнэ гэж бодохгүй байна" Түүний хоолойнд итгэлгүй байдал дуулдах ч тэр нуухыг чадлаараа хичээнэ.

Лэваи харин түүн рүү нүднийхээ булангаар ширүүлхэн харснаа түүний тэвчээрийг илүү удаан шалгах шаардлагагүй гэж үзсэн бололтой эцэст нь толгойгоо өргөн ямар нэг зүйл хэлэхээр санаа алдах аж.

"Би тийм зүйлд санаа зовсон юм биш." Түүний хоолой илт доромжилсон өнгө аястай байх агаад эмэгтэй өөрийгөө улам тэнэг харагдуулахгүйг хичээн биеэ цэхлээд, хоолойгоо засав. "Гол учир нь Рина бидний яриаг сонссонд л байгаа юм. Хэн ч сонсох ёсгүй зүйлийг тэр мэдчихсэн учраас тэр" гэж Лэваи үргэлжлүүлэн тайвнаар хэллээ.

"Кэйлин та хоёр тэгэхэд яг юу ярьсан болоод...?"

Лэваи бүр залхуутай гэгч нь санаа алдсанаа түүнийг хэргээр үл тоон эргээд харшийн бүх үйлчлэгч нарын мэдээллийг нэгтгэн бичсэн ном руу харцаа шилжүүлэв. Мэдээж түүнд Кэйлин өөрийнх нь өрөө рүү хулгайгаар нэвтэрч, дараа нь тэд бие биенээ алах дөхсөнийг ярих ямар ч сонирхол байгаагүй нь нүүрэн дээр нь илт бичээстэй байх аж.

Don't Dare Me || Levi Ackerman Where stories live. Discover now