[ 12 ]

162 26 2
                                    

☥ ────────────────── ☥

  Аллага хэзээ ч миний хувьд зөв сонголт байгаагүй. 

DON'T DARE ME

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


DON'T DARE ME. 

☥ ────────────────── ☥

k a y l i n p o v

"Сайн охин" Лэваи гар бууг алган дээрээ мэргэжлийн гэгч нь эргүүлсээр ширээн дээр зөөлхөн тавьчхаад одоо ч миний гарт сулхан атгаастай буй гэрээслэлийг болгоомжлонгуй авсаар "Тэгвэл одоо энэ гэрээслэл дэх миний нэрийг өөрчлөөд Кэйлин Линкс болгоцгооё. Мира Элигийн бичгийг тун ч дажгүй дуурайчихдаг юм"

"Юу?" Түүний царайнд ямар ч тохуурхсан, эсвэл худлаа ярьсан төрх харагдаагүй боловч би ярьсан зүйлд нь итгэж ядан ийн асуулаа. Энэ өрөөнд хөл тавьсан цагаас хойш Лэваи намайг хангалттай гайхшруулсан ч энэ удаагийн гайхшрал тэс өөр байв. Миний царай гайхсандаа ямар тэнэг харагдаж буйг дурдах ч хэрэггүй байх.

Тэр дөнгөж сая бараг л далд утгаар намайг Марлэй овгийг залгамжил гэчихлээ шүү дээ. Улсын нэгдүгээр эрх мэдэлтний бүх өв хөрөнгө миний нэр дээр шилжинэ гэсэн үг. Хэн ийм зүйлд шууд итгэнэ гэж?

"Би өөрийн төрх болон нэрээ ил болгоод дөрвөн сар л болж байна" Лэваи өндийх зуураа бугуйнаас минь зөөлхөн атгачхаад намайг дээш босгох гэсэн бололтой хөнгөхөн татах аж. "Намайг ийм богино хугацаанд Марлэй овогтон болчихсон гэвэл бүгд сэжиглэж эхлэнэ шүү дээ, энэ новш Элизабетийг хуурч байгаад алчхаж гээд л"

Хэвлий дэх өвдөлт хамаагүй багасчихсан боловч хөдлөх төдийд хүндүүрлэх нь мэдрэгдэнэ. Намайг ярвайсанд тэр инээх санаа алдах хоёрын хооронд дуу гаргачхаад "Мэдээж би алаагүй л дээ" хэмээн нэмж хэллээ.

Don't Dare Me || Levi Ackerman Where stories live. Discover now