[ 4 ]

309 39 8
                                    


☥ ────────────────── ☥

  Бид үймээн самууныг ертөнц дээрх хамгийн цэвэр ариун зүйл гэж итгэдэг байсан. 

chapter four

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

chapter four.

──────────────────

k a y l i n    p o v

"Би алмаазыг олж чадсангүй" Хэдэн цагийн турш охидтой хамт алмаазыг хайсан ч эцэст нь олж чадаагүйдээ би үсээ ч хатааж амжилгүй Лэваи дээр хүрч ирлээ. Тэр дахиад л номын санд сууж байх агаад аль хэдийн ёслолын хар хослолоо өмсчихсөн харагдана.

Зангиагаа харин хараахан зүүхийг хүсээгүй бололтой мөрөн дээрээ тохчихсон байх аж.

Тэр номноосоо харцаа салгалгүй хэсэг сууж байгаад удалгүй их л удаанаар номоо хаан ширээн дээр тавилаа. Нүгэлтнүүд ба Өршөөгчдийн хоёрдугаар боть нь байна. Нэгдүгээр боть дээр нь улсаасаа урван тэрсэлсэн овгуудын тухай маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг юм, Лэваи харин тиймэрхүү зүйлд дуртай бололтой.

"Тэгээд?"

Би ямар нэг байдлаар загнуулж эсвэл доромжлуулах болов уу гээд сэтгэлээ бэлдчихсэн байсан ч огт төсөөлөөгүй хариулттайгаа нүүр тулчихсандаа гацаж орхилоо. "Нөгөө..."

Лэваи бараг л хөрчихсөн цайнаасаа балгалсаар сандлаасаа өндийгөөд "Цагийг минь битгий үрээд бай. Хэлэх зүйлээ хурдхан хэлж үз"

"Та олж чадахгүй бол..." би өгүүлбэрээ дуусгах эсэхтээ жаахан эргэлзэн харцаа номын тавиурууд руу шилжүүлчихээд эргээд түүн рүү харахдаа сулхан санаа алдлаа. Бурхан минь, дайсныхаа урд ийм байдалтай зогсох шиг ичгүүр гэж хаа ч байхгүй. "Та шийтгэл өгнө гэсэн шүү дээ"

Don't Dare Me || Levi Ackerman Where stories live. Discover now