༺ ────────────────── ༻
༼ Хэн намайг зогсоож чадна гэж? ༽
DON'T DARE ME.༺ ────────────────── ༻
༺ l e v i p o v ༻
"Лэваи! Хонгор минь, одоо зүгээр дээ" Нүдэнд нулимс хурчихсанаас болоод эхэндээ би ээжийн царайг ялгаж харж чадаагүй ч тэр намайг энгэртээ чанга гэгч нь наах үед л би эцэст нь нэг юм тайвшрах шиг болоод гүнзгий амьсгаа авав. Тэр бүх орилоон, халуу дүүгсэн галын тойргоос ангижирчихсан юм шиг санагдахад би түүнийг шууд л зөрүүлэн тэвэрлээ.
"Одоо зүгээр дээ" гэж тэр бувтнаад толгойг минь тасралтгүй илсээр л байв.
Гэтэл гэнэт ахиад нэг буун дуу хэн нэгний орилоонтой зэрэгцэн дуулдахад бид цочисхийсээр хоёр минутын тэврэлтээ салгалаа. Ээжийн хувцас бүхэлдээ тоос шороонд дарагдаад, үс нь байдгаараа сэгсийчихсэн байв.
"Лэваи" Ардаас авга ахын хоолой дуулдахад эргэж харвал Мира Кэнни ах хоёр ч бөөн хөө тортог болоод, амьсгаадчихсан зогсох аж. Кэнни ах толгой дээр минь гараа тавиад "Сайн жаал, биднийг олж иртэл тэссэн байна шүү дээ"
Би чимээгүйхэн л нулимсаа арчаад их том зүйл бүтээчихсэн юм шиг бахархангуй инээмсэглэл тодрууллаа. Мира харин болж буй бүхэнд хэтэрхий их цочирдоод юм ярих ч тэнхэлгүй болчихсон бололтой аавынхаа өмднөөс тас зууран зогсоно.
"Күчэл" Кэнни ах харцаа шууд л ээж рүү минь чиглүүлсээр ямар нэг сануулах аятай бид хоёр луу дохих аж. Ээж сулхан санаа алдсанаа толгой дохиод "Мэдэж байнаа" хэмээн түүнд хандаж хэлсээр урд минь өвдөглөж суув.
YOU ARE READING
Don't Dare Me || Levi Ackerman
Misterio / Suspenso"Намайг туршаад үз. Удаанаар бас болгоомжтойгоор. Гэвч төгсгөлд нь харамсах хүн нь чи байх болно шүү." Түүний халуун амьсгал арьсыг минь хүсэмжлэн шүргэхэд харцнаас нь хүртэл ханхалдаг өнөө тарчлал эд эс бүхэнд минь нэгд нэгэнгүй тархан мэдрэгдэх а...