☩ ────────────────── ☩
༼ Дахиад, илүү их миний дэргэд байж өгөөч. ༽
☩ ────────────────── ☩
☩ a u t h o r p o v ☩
Ой модод дундах амар амгалан, үлгэр дээр л гардаг болов уу гэмээр үзэсгэлэнтэй гантиг харшид бяцхан охины орилох орилоон цуурайтахад бүх зүйлс хормын дотор л түнэр харанхуйд умбаж орхилоо.
Ар араасаа нүжигнэсэн буун чимээ ойн амьтдыг доргиож, сар хүртэл энэ бүх тарчлаанаас зугтах гэсэндээ үүлсийн цаагуур орох шиг.
Энэ удаад ч бас хамгаалагч нар Лэваин өмнө хүчгүйдсэнээс болоод дөнгөж л долоон настай бяцхан охин нүдэн дээрээ аавынхаа болоод өөр арваад хамгаалагчдын хөрж буй биеийг шалан дээр падхийн унахыг харах аж. Өрөө хэдийн харанхуй байгаа боловч тэдний цус шалаар урсах нь бараг л гэгээтэйд харж буй мэт үзэгдэнэ.
"Аав аа..." Охины бие бүхэлдээ хөшиж, хоолой нь ч улам цааш орох аж. Уйлъя гэсэн ч хэтэрхий их цочирдсоноос болоод түүний бие ямар ч хариу үйлдэл үзүүлж чадахааргүй болсон нь илт.
"Хараал идмэр." Лэваи амандаа хараал урсгасаар түрүүн хамгаалагч нартай зодолдож байхдаа эвдлээд, хэдэн хэсэг болгочихсон хар баг руугаа дэмий л ширтэж зогслоо. Тэр ямар нэг бэртэл аваагүй ч нэг л зүйл дотрыг нь сийчсээр байв. Түүнийг улам цусанд шунахад хүргэж, толгойг нь манаргахаар ямар нэг зүйл.
Гадаа бага багаар бороо шивэрч, хаа нэгтээ аянга цахих дуулдана. Жиндүүхэн өрөөний голд зогсох Лэваин толгойд элдэв янзын бодол эргэлдэх боловч тэр бүхнээс илүүтэй Кэйлиний ядрангуй, хүчгүйдсэн төрх л бодолд нь ахин дахин давтагдан үзэгдэх аж.
YOU ARE READING
Don't Dare Me || Levi Ackerman
Mystery / Thriller"Намайг туршаад үз. Удаанаар бас болгоомжтойгоор. Гэвч төгсгөлд нь харамсах хүн нь чи байх болно шүү." Түүний халуун амьсгал арьсыг минь хүсэмжлэн шүргэхэд харцнаас нь хүртэл ханхалдаг өнөө тарчлал эд эс бүхэнд минь нэгд нэгэнгүй тархан мэдрэгдэх а...