[ 6 ]

318 39 7
                                    


᛭ ────────────────── ᛭

  Би түүний нүднээс үргэлж түнэр харанхуйг харсаар ирсэн. 

chapter six

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

chapter six.

──────────────────

e l i z a b e t h p o v


Би эцэст нь хүмүүсийн хөл хөдөлгөөнөөс холдох боломж гарч ирснийг ашиглан, бараг л яарангуй гурван давхрын тагтыг зүглэлээ. Сэрүүхэн салхи шууд л хацрыг минь алгадаж, үсээр минь наадахтай зэрэгцэн арай гэж амьсгал авах шиг болоход би тайвшрангуй нүдээ аниад шөнийн салхийг мэдрэхийг хичээв.

Хачин их тайвшрал, харийн гэмээр ганьхрал цээжинд хурах шиг болоход би санаа алдчихаад тагтны түшлэг дээр удаанаар тохойгоороо туллаа.

Яг эндээс Жаксоныхны цэцэрлэгт хүрээлэн үнэхээр үзэсгэлэнтэйгээр харагддаг юм. Энд тэндгүй тарьчихсан сарнай цэцэгсүүд, бараг л төөрдөг байсан шиг харагдах бут сөөгүүд. Тэгээд яг төв хэсэгт нь барьчихсан усан оргилуур. Сарны бүүдгэр туяанд л зориулж барьсан юм уу гэмээр шөнийн яг энэ мөчид л байж боломгүйгээр гялтганаж, үзэсгэлэнтэйгээр өөрийгөө бусдад таниулдаг юм.

"Би ганцаархнаа энэ үдэшлэгээс уйдаагүй бололтой"

Гэнэт хажууханд хэн нэг эрэгтэйн намуухан хоолой дуулдахад би цэцэрлэгт хүрээлэнгээс эцэст нь харцаа салгаад хоолой гарсан зүг рүү шилжүүлэв. Надаас хэдхэн алхмын зайд хүрмээ хоёр мөрөн дээрээ тохчихсон нэгэн зогсох агаад гартаа улаан дарсаар дүүрсэн хундага барьсан харагдана.

Тэр ч бас хэтэрхий сунжирсан, уйтгартай үдэшлэгээс залхчихсан бололтой. "Бидэнд л зугтах завшаан олдсон болохоос бусад бүх хүмүүс залхаж байгаад итгэлтэй байна"

Don't Dare Me || Levi Ackerman Where stories live. Discover now