༺ ────────────────── ༻
༺ l e v i p o v ༻
"don't dare to touch her again."
༺ ────────────────── ༻
Ертөнцөд хэрвээ хайр гэж үнэхээр оршин тогтнодог бол тэр зүйл лав хамгийн гашуудал тээсэн харанхуй ангал байх биз. Хүний бүх энергийг сорчхоод хэнэг ч үгүй оршсоор л байдаг дэндүү цэвдэг, дэндүү толгой эргүүлэм зүйл.
Гэвч бид үргэлжлүүлэн хайранд шунасаар л байдаг. Илүү их тэр шаналалыг амьсгал бүрээрээ үнэрлэж, хүрэлт болгоноороо тарчлан мэдэрч, зүрхнийхээ цохилт бүрээр төгсөшгүй харууслыг тоолно.
Бид тийм л тарчлалд шунан зовдог хэрнээ цаг өнгөрөхийн хэрээр улам бүр хүссээр л байдаг.
Би харин тийм шийтгэлийг ахин биедээ мэдрэхийг хүсээгүй. Дахиад өөртөө тийм бузар зүйлийг халдааж, ахиж хүч чадалгүй арчаагүй нэгэн болохыг огтхон ч хүсээгүй юм.
Гэвч модод дундуур салхи татуулан давхих секунд тутамд би түүнийг илүү их хайрласан ч болоосой хэмээн хүсэхээс өөрийг бодож чадсангүй. Түүний инээмсэглэл, амархан уурлачихдаг хэрнээ амархан уур нь гарчихдаг нь, хүчтэй мэт жүжиглэдэг ч яг үнэндээ дэндүү хэврэг түүний төрх нүдний урдуур эргэлдэн үзэгдсээр л байв.
Тэгээд ахиад л өнөө тамын гэмээр тарчлал нь махан биеэс минь авахуулаад сүнсэн биед минь тултал их өвдөлтийг мэдрүүлэх боловч би түүнийг алдсанаас илүү энэ өвдөлтийг мэдрэхийг илүүд үзэх байлаа.
"Би чамд хайртай, Лэваи."
Би дахиад хэн нэгнийг, өөрийн хайртай нэгнээ алдахыг хүссэнгүй. Дахиж харанхуй ангалд ганцаар үлдэхийг хүсэхгүй байна.
YOU ARE READING
Don't Dare Me || Levi Ackerman
Mystery / Thriller"Намайг туршаад үз. Удаанаар бас болгоомжтойгоор. Гэвч төгсгөлд нь харамсах хүн нь чи байх болно шүү." Түүний халуун амьсгал арьсыг минь хүсэмжлэн шүргэхэд харцнаас нь хүртэл ханхалдаг өнөө тарчлал эд эс бүхэнд минь нэгд нэгэнгүй тархан мэдрэгдэх а...