☥ ────────────────── ☥༼ Хүсээд байгаа дайныг чинь би өгье. ༽
chapter two.
☥ ────────────────── ☥
"Үнэхээр Аккермэн гэж яг хаанахын овог юм бэ?"
Каролыг өдийг хүртэл юу ч асуухгүй чимээгүй байгаад байхаар нь бараг л гайхширч эхэлж байтал тэр эцэст нь шатаар уруудаж ирэхдээ ядрангуй өнгөөр ийн асуух аж. Би чимээгүйхэн л түүний гарнаас номыг авах бол Мира бидэн рүү дээш нэг өнгийн харчихаад мөрөө хавчив.
"Харин л дээ" би Мирагийн хажууд номын тавиур налан суугаад "Тэрийг мэдэх гэж л бид энэ нүсэр номын сангаас овгуудын мэдээллүүдийг хайж байна шүү дээ"
Карол шатыг зөөн бүр цаашлуулахдаа санаа алдах аж. "Гэхдээ заавал өнгөрснийг нь, бас гарал үүслийг нь судлах шаардлагатай юм уу? Эзэгтэйд хангалттай санагдах мэдээлэл олоход л..." Карол шатаар дээш өгссөөр номнуудын нэрийг харцаараа гүйлгэж харахдаа амандаа ямар нэг зүйл бувтнаснаа дахиад санаа алдлаа. "Би ядраад байна"
Би түүний хэлэх үг болгоныг чихнийхээ хажуугаар өнгөрөөх зуураа номны хуудсуудыг их л болгоомжтой эргүүлэн уншсаар л байлаа. Номнууд олон жил хадгалагдсанаас болоод хүчтэй эргүүлчихвэл л урагдчихаар хэврэгхэн хуудастай байх аж.
Би үл ялиг хажуу тийш хөдлөн лааны гэрэлд илүү ойртож суух бол Мира хөмсгөө зангидчихаад их л нухацтай нэг зүйлийг уншиж байгаад "Хөөх, та нар Холмесийнхныг тариачны удмаас гаралтай гэдгийг мэдэж байсан уу?"
"Юу? Тийм үү?" Каролыг шатан дээрээс гайхан дуу алдахад би ч гэсэн гайхсандаа харцаа Мира руу шилжүүллээ. "Гайхалтай, бидэнд одоо ч гэсэн боломж байгаа бололтой"
YOU ARE READING
Don't Dare Me || Levi Ackerman
Mystery / Thriller"Намайг туршаад үз. Удаанаар бас болгоомжтойгоор. Гэвч төгсгөлд нь харамсах хүн нь чи байх болно шүү." Түүний халуун амьсгал арьсыг минь хүсэмжлэн шүргэхэд харцнаас нь хүртэл ханхалдаг өнөө тарчлал эд эс бүхэнд минь нэгд нэгэнгүй тархан мэдрэгдэх а...