☩ ────────────────── ☩༼ Тэр бол цусаар ангаж цангадаг хэрцгий араатан. ༽
chapter five.
☩ ────────────────── ☩
☩ a u t h o r p o v ☩
"Юу? Үнэхээр Аккермэн овгийн мэдээлэл байдаг хэрэг үү?"
Лэваи бараг л тэвчээр алдарсан янзтай нүдээ удаанаар анин нээхдээ "Харамсалтай нь тийм." хэмээгээд их л бодлогоширонгуй түүний нүд рүү эгц ширтэх аж.
Хэдэн хором тэд бие биен рүүгээ чимээгүйхэн ширтэлцсэний дараа Лэваи түрүүлж ам нээхээр шийдэв бололтой, хажуу дахь ханаа налж зогсохдоо хоёр гараа энгэртээ зөрүүлэв. "Кэйлин чиний хэлсэн шиг биш юм. Тэр бидний бодож байснаас ч илүү хатуу самар бололтой"
Хэдэн арван жил өөрөөсөө огтхон ч холдуулж зүрхлээгүй цор ганц зэвсгээрээ оролдон зогсох эмэгтэй санаа алдсанаа их л бухимдангуй уруулаа хазлалаа. Юу хэлэхээ нухацтай бодож байгаа бололтой хөмсгөө ч духан дундаа нийлүүлэх шахна.
Харанхуйд өчүүхэн төдий гэгээ оруулах лааны дөл цонхоор сэвэлзэх багахан салхинд унтарч орхиход л тэд эцэст нь өөрсдийн бодлын ертөнцөөс ангижрах шиг боллоо.
"Номыг хулгайл."
"Үнэхээр үү?" Эмэгтэй буугаа далд хийх гэж байснаа түр зогсосхийсээр Лэваи руу эргэлзэнгүй харах аж. Тэгээд харанхуйд үл ялгагдах түүний харцнаас ахиад л ямар нэг зүйл олж харах гэж хичээв.
"Кэйлин үнэхээр мэргэжлийн сэтгэхүйтэй бол өрөөг минь шалгах л болно. Тиймээс би номыг нууж чадахгүй гэсэн үг."
YOU ARE READING
Don't Dare Me || Levi Ackerman
Mistério / Suspense"Намайг туршаад үз. Удаанаар бас болгоомжтойгоор. Гэвч төгсгөлд нь харамсах хүн нь чи байх болно шүү." Түүний халуун амьсгал арьсыг минь хүсэмжлэн шүргэхэд харцнаас нь хүртэл ханхалдаг өнөө тарчлал эд эс бүхэнд минь нэгд нэгэнгүй тархан мэдрэгдэх а...