Эцэг эх минь нас барсны дараагаар асрамжийн газар ахынхаа хамтаар хүргэгдсэн юм. Дөнгөж зургаахан настай надад эцэг эхгүй амьдрах нь нэг бодлын там байв. Өдөр бүрийг өрөөний буланд, байшингийн сүүдэрт ганцаар өнгөрөөсөөр залхаж байлаа. Ес хүрдэг жил энэ миний зуршил болсон мэт. Үргэлж ганцаар байсаар дасч эхэлсэн юм.
Би "юу вэ?"
Гэнэтхэн жижигхэн гар миний гарыг атгаад авахад цочсондоо түлхчихсэнгүй. Өхөөрдөм инээх бяцхан залуу зогсоно. Нүд нь үнэхээр их таалагдаж байна. Түүний араас гүйсээр ирэх ахыгаа тогтож харав. Бид ярилцаагүй, бие биетэйгээ тааралгүй явсаар жилийн хугацаа өнгөрчихөж.
Юта "Ники~ бид явах хэрэгтэй"
Би "Ники гэдэг байх нь ээ"
Юта "энэ жил хоёр нас хүрч байгаа юм"
Би "та сайн байгаа юу?"
Юта "тиймээ. Харин чи?"
Би "дажгүй ээ"
Юта "нярай хүүхдийн тасгаар ороод ирээрэй. Би өдрийг тэнд өнгөрөөдөг юм"
Би "өнөөдөр би түүнтэй хамт байж болох уу?"
Юта "гэгээ тасрахаас өмнө орж ирээрэй"
Би "ойлголоо"
Өдрийг бяцхан жаалтай хамт өнгөрөөв. Түүнтэй хамт байх надад таалагдаж байсныг нуухгүй ээ. Тэр эцэг эхийг минь санагдуулж байв. Нэг л дулаахан мэдрэмж гэх юм уу даа. Гэгээ тасрах тун дөхсөн үед хүүхдийн тасагт орж ирлээ. Энд тэндгүй бяцхан жаалууд уйлж, зарим нэг нь мөлхөж, заримд нь эмч сувилагч нар үзлэг хийн зогсоно.
- Сайн дурын ажил хийхээр ирсэн үү?
Би "юу?"
- Чи Ютатай төстэй юм.
Би "дүү нь л дээ"
- Түүний өдөр бүр ярьдаг, дуу муутай, өөрийгөө тусгаарладаг дүү нь чи байх нь ээ.
Би "тиймээ"
- Намайг Рико гэдэг. Би ч бас энд дүүтэйгээ ирсэн.
Би "Юми"
Рико "манай бяцхан азгүй хүүг чи харж байж"
Би "азгүй хүү?"
Рико "тэр байнга өвддөг. Аль эсвэл түүнтэй хамт байсан бүхэн өвдөж, ямар нэгэн муу зүйлд орсон байдаг. Тэгээд л түүнийг Юта бид хоёроос өөр хүн хардаггүй юм"
Би "тэгээд л өдөржин унаж тусаад байж"
Рико "гэхдээ тэр үнэхээр өхөөрдөм шүү"
YOU ARE READING
Faith || 𝓝𝓲𝓴𝓲 [✅]
Romance-Итгэл гэж юу юм? Биесээ таталцаж түлхэлцсээр, урмыг нь хугалж хаячихаад гоё сайхан үгсээр чихийг нь баясгах юм гэж үү? Тэгвэл би тийм зүйлд итгэмээргүй байна.