III

122 26 0
                                        

Өглөө 6 цаг, Нишимура гэр бүлийн эдлэн:

Өглөө хэдий ч хөл хөдөлгөөнтэй байх энэ газар миний амыг ангайлгаж байв. Гантиг чулуун шалнаас өгсүүлээд алтаар бүрсэн хаалга, шатны бариул, бүр ханаар нь дүүрэн очир алмаазууд. Баячууд аргагүй л өөр байдаг юм байна шүү.

- Та ямар хэргээр ирсэн билээ?

Би "би залуу эзнийг хамгаалах хүн байгаа юм"

- Дагаад яваарай. Байрлах өрөөг тань зааж өгье. Та 6:30 гэхэд өглөөний цай уухаар ширээний ард суух ёстой. Би таныг 6:20 гээд дуудаад өгье.

Би "о-ойлголоо"

Өнөөх жижигхэн залуу өрөөг минь зааж өгсний дараа эргээд харах хооронд алга болчихсон. Айдас хүйдэстэй юм. Сүнслэг залуу вэ? гэж бодсоор ачаа бараагаа нэг тал руу нь шахаад тавьчихлаа. Хэсэг сууж байгаад уйдаад байсан тул цонхоор ширтэж үзлээ.

- Цайны цаг боллоо, хадагтай.

Би зүрхээ даран "бурхан минь гэж~"

- Өршөөгөөрэй. Айлгачихлаа.

Би "дараагийн удаа хаалга тогшиж байгаарай"

- Ойлголоо.

Би "нэр чинь?"

- Машиху. Таката Машиху гэдэг, хадагтай.

Би "хадагтай гэхээ боль! Эвгүй байна. Зүгээр л Юми гэхэд болно. Би залуу эзний хамгаалагч шүү дээ"

Машиху "ойлголоо, хадагтай"

Би "ёо~ ер нь хадагтай гэдэг үгээ хая"

Машиху "ойлголоо, ха-"

Би "битгий ярь!"

Ам л нээвэл хадагтай гэж дуудах энэ хүний инээд надад нэг л жихүүцэм санагдана. Бараг тавь жаран хүн багтах хэмжээнийурт ширээний нэг суудалд нь суувал урдаас танил царай угтав. Түүнийг хаана харсан байж болох вэ? Толгой бараг л гашлах нь холгүй бодож байтал өнөөх хөвгүүний хоолой засалт намайг цочоож орхилоо.

- Намайг Нишимура Рики гэдэг. Харин таныг?

 Харин таныг?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Faith || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now