XIX

83 19 2
                                    

Юта "энд яагаад ирье гэсэн юм?"

Би "магадгүй бага насаа санах ч юм билүү"

Юта "хичнээн ч удсан юм бэ? Асрамжийн газраас гарснаас хойш ирээгүй юм байна"

Би "ахаа~ надад Никигийн талаар яриад өгч болох уу?"

Юта "гэнэт яагаад?"

Би "зүгээр л яагаад тэр хүүхэдтэй хамт байдаг байснаа л мэдмээр байна"

Юта "тэр өдөр би Никиг салхилуулахаар гарч ирсэн юм. Гэтэл хаашаа ч юм гүйгээд явчихсан. Хаанаас ч олохгүй болохоор нь санаа зовж байтал тэр жаал чам дээр оччихоод гараас чинь атгачихсан зогсож байсан. Үнэндээ би санаа зовсон"

Би "юунд?"

Юта "аав ээжийг нүдэн дээрээ алдсан болохоор чи хэнийг ч өөртөө ойртуулдаггүй байсан юм. Хүрэх л юм бол өнгөрснөө санаад уйлчихна. Тэгээд чамайг уйлаад Ники ч бас айчихвий гэсэндээ хурдан очсон. Гэхдээ тэгээгүй. Ослоос хойш чи анх удаа инээсэн гээч. Чамайг түүнтэй үлдэхээр болоход бага зэрэг айдастай байсан ч чиний инээмсэглэлийг хараад зөвшөөрчихсөн. Тэрнээс хойш чи хүмүүстэй ярьж, хүүхдийн тасагт сайн дурын ажил хийж, бяцхан Никитэй хамт байдаг боллоо. Тэр өдөр гэнэт л гал гарч бид гэрээ алдсан. Бидний ээж гунигтай байсан тэр өдөр үнэхээр хар бараан дурсамж байлаа. Жэйко гэдэг хүүхэд тамхи татаж байгаад баригдаад шууд л Ники рүү чихэж орхисон юм билээ. Анх удаа л чи хүн өмөөрсөн үе"

Би "бяцхан Ники яасан юм бэ?"

Юта "ээж аав нь мөнгөгүй болохоор түүнийг энэ газар үлдээж явсан гэсэн. Тэгээд гурван жилийн дараа асар их мөнгөний уурхайтай болж түүнийг өөрсөд дээрээ авахыг хүссэн. Чи явуулахгүй гэж үнэхээр их үзсэн ч том биетэй хамгаалагч нарыг яаж дийлэхэв дээ. Нулимсаа зөнд нь орхиод үлдсэн. Ники эргэж ирээд чамайг тэврээд битгий уйлаарай, би эргэж ирэх болно гэж хэлснийг бүгд сонссон. Тэрнээс хойш чи инээхээ больчихсон. Би-"

Би "одоо болно, ахаа~ цааш нь сонсох хүсэл алга"

Юта "хоёр жилийн өмнө яаж алга болсноо санах хэрэгтэй шүү"

Би "та надад итгэж байгаа юм уу?"

Юта "чи бүхнийг хамгийн сайнаараа хийсэн"

Би "итгэл гэж юу юм бэ?"

Юта "юу?"

Би "итгэл гэж юу юм? гэж байна"

Юта "Юми~"

Би "ахаа~ би айж байна. Гэхдээ намайг битгий хориглоорой"

======================

Настан "шийдвэрээ гаргасан уу?"

Би "би гарын үсгээ зурчихсан байгаа. Одоо Рики-"

Настан "энэ чинь салах өргөдөл байна"

Хадагтай Нишимура "чи манай гэр бүлийг тоглоом гэж бодсон-"

Би "мэдэж байсан биздээ?"

Настан "юуг?"

Би "миний овгийг сонсоод л мэдсэн биздээ!"

Хадагтай Нишимура "чи чинь юу яриад-"

Би "настан таны хувьд итгэл гэж юу юм?"

Настан "чи-"

Би "асуугаад байна?"

Рики "эгчээ~"

Би "биш байгаасай гэж хичнээн их хүссэн гээч. Бүгд худлаа байгаасай ч гэж хүссэн. Та яаж өөрийгөө эцэг хүн гэж хэлж чадаж байгаа юм бэ?"

Настан "ЧИ-!"

Би "бяцхан охиныг өөрийн гартаа оруулаад бяцлах төлөвлөгөө чинь бүтсэнгүй дээ"

Настан "би буруу зүйл хийсэн гэж үү?"

Би "бүхэл бүтэн нэг амьдралыг сүйрүүлчихээд та ингэж ярьж байгаа хэрэг үү? АРААТАН!"

Настан "миний амьдрал багаас минь ийм байсан. Дайснуудаа замаасаа зайлуулж байж л би амьд байна. Мэдээжийн юмыг яах гэж-"

Би "б-би тэр өдрийг санаж байна"

Настан "саналаа гээд юу өөрчлөгдөнө гэж? Давж заалдах хугацаа нь дууссан"

Би "үгүй ээ, та буруу бодож байна. Та бяцхан дүүг минь, тэгээд ээжийг минь алсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм"

Настан "чи-!"

Би "тиймээ! Асрамжийн газрын захирал миний төрсөн ээж байсан юм. Төрж ч амжаагүй байсан дүү минь гомдолтойгоор таны гарт үхэхэд хэзээ ч гаргаж байгаагүй нулимсаа гаргаж байснаа санаж байна. Та тэр өдөр найз нь гээд ирж байсныг ч тэр"

Рики "өвөө энэ юу гэсэн үг вэ?"

Би "бяцхан гэр бүлийн аз жаргалыг хоёр ч удаа үгүй хийсэн шүү дээ. Та бол яахын аргагүй араатан. Хүү чинь согтуугаар машин жолоодож яваад гэр лүүгээ явж байсан аавыг минь дайрсан. Тэгээд зогсохгүй хяналтын камерын бичлэгийг устгаж, танил тал ашиглан гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргасан"

Рики "өвөө~ надад тайлбар хэрэгтэй байна"

Настан "дуугаа тат!"

Би "би араатны үр удмыг аварчихаж. Би араатны хойч үеийг суллачихаж"

Настан "нэгэнт өнгөрсөн зүйл"

Би "итгэл гэж юу юм бэ?"

Рики "эгчээ~"

Би "биесээ таталцаж түлхэлцсээр, урмыг хугалж хаячихаад гоё сайхан үгсээр чихийг нь баясгах юм гэж үү? Тэгвэл би тийм зүйлд итгэмээргүй байна. Араатан хэзээ ч тийм болж төрдөггүй юм. Эргэн тойронд буй амьд биетүүдийн хандлагаас болдог. Гэхдээ Нишимура гэр бүл үндсээсээ эхлээд ялзарч, араатан болсон юм байна шүү дээ"

Faith || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now