X

88 24 1
                                    

Yuta's P.O.V

Өнөөдөр ажил тийм ч урагштай явж өгөхгүй байв. Сар гаран дүүтэйгээ холбогдож чадаагүйгээс болоод уур бухимдал дээд цэгтээ тулсан гэхэд хилсдэхгүй. Нишимура Рикигийн шүүх хурал дээр ч байгаагүй.

Рико "хайраа~ зүгээр үү?"

Би "Юмид санаа зовоод байна"

Рико "тэр зүгээр л амрахыг хүссэн байж ч мэднэ шүү дээ. Тэгэхээр сэтгэлээ чилээх хэрэггүй. Удахгүй хэн намайг санасан бэ? гээд л инээгээд ороод ирнэ"

Би "гэхдээ л хүнээр хайлгах хэрэгтэй байх. Тэр өмнө нь хэзээ ч олон хоногоор алга болох нь битгий хэл аялалд явлаа ч гэж ярьдаггүй байсан. Хэцүү юм ч тохиолдсон байж болно шүү дээ"

Рико "би Ютод хэлчихье. Тэр цагдаа юм чинь олж чадах байх"

Би "олдоно л гэж найдъя"

Накамото Юми, чи хаана байгаа юм бэ?

======================

Нишимура эдлэн газар:

Буйдан дээр тухалсан настнуудын хамгийн ахмад нь чимээгүй байгаа нь бүгдийг айдаст автуулна. Тэрээр саяхан ач хүү ял аваад зогсохгүй бэр нь алга болсон талаар сонссоноор маш их уур бухимдалтай байгаа юм.

Настан "одоо ч олоогүй гэж үү?"

Ноён Нишимура "ааваа~ бид заавал олох болно"

Настан "сарын өмнө над дээр ирж уулзахдаа хэзээ ч Рикиг орхихгүй гэж амлалт өгч байсан хүүхэд шүү дээ. Худууд мэдвэл юу болох юм? Тэр охиныг олж чадахгүй бол та нар миний нүдэнд харагдахааргүй газар очсон нь дээр шүү!"

======================

Felix's P.O.V

- Тэгэхээр чи мэдэхгүй гэсэн үг үү?

Би "тэд Юмиг аваад явчихсан. Би азаар л амьд гарч хот руу зугтсан. Хойноос хөөж байгаа залуусыг нэг эмэгтэй загнаад байх шиг байсан. Лав тэр якуза бүлгэмийн толгойлогч эмэгтэй биш. Залуу хүн"

- Чи тэр газраа илүү сайн дүрслээд хэлж чадах уу?

Би "газар доорх байгууламж байсан. Дээд талд нь машины замтай. Дотор талдаа битүү тоосгоор барьчихсан, дээрээс нь харагдах байдал нь тийм ч том биш. Гэхдээ тэр газраас гарвал дээшээ гараа хүртлээ нилээд удаан явна. Үүнээс өөр юм огт санахгүй байна"

Faith || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now