V

99 25 0
                                    

Би "юу гэсэн үг юм?"

- Хэргийн газар байсан нь үнэн юм байна. Дээрээс нь хохирогчийн хумсан завсраас түүний арьсны эд олдсон.

Би "Хамада Асахи, чи үнэнгээсээ яриад байна уу?"

Асахи "тиймээ"

Би "тэгэхээр яана гэсэн үг вэ?"

Асахи "хохирогч үхчихсэн. Тэгэхээр түүнд ял оноож л таараа шүү дээ. Цагдаа юм байж задлангийн эмч хүнээр хариулт хэлүүлээд байгаарай!"

Би "хохирогчийн нэрийг тогтоосон уу?"

Асахи "Саотомэ Жэйко"

Би "х-хэн гэнээ?"

Асахи "Жэйко. Түүний хувьд эцэг эхгүй. Асрамжийн газар өссөн юм билээ. Ямартай ч прокроурт хэрэг нь шилжсэн. Түүнийг хорих тушаал ч гарчихсан байх. Чи нээрээ сүйт бүсгүй нь шүү дээ. Чамаас хүн бүр ямар байгаа талаар асуух байх. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж хүсье"

Би "би түүний сүйт бүсгүй-"

Асахи инээн "за би дараагийн задлан руугаа явлаа"

Би "үг ч бүтэн сонсохгүй юм!"

=====================

- Шуурхай мэдээ. NK группын өв залгамжлагч Нишимура Рикиг өнөө өглөө прокроурын ерөнхий газраас баривчиллаа. Мэдээллэгчийн хэлж буйгаар Нишимура овгийн зуслангийн байшингаас залуухан эмэгтэй хүний цогцос олдсон байна. Тэрээр хэргийг шалгаж байгаа тул одоогоор ямар нэгэн тодорхой хариулт байхгүй гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллэлээ.

- Өнгөрөгч 2022 оны 7 сарын дундуур Нишимура Рики нь хувийн эдлэн газартаа үдэшлэг зохион байгуулсан ба түүний үр дүнд эмэгтэй хүн нас барсан байдалтайгаар олдсон юм. Хохирогчийн хумсны завсраас Нишимура Рикигийн арьсны эд олдсон тул түүнийг хэрэг гарснаас гурав хоногийн дараа баривчилсан. Гэрчийн мэдүүлж байгаагаар тэд байнга муудалцаж, нэгнийгээ алах талаар үргэлж ярьдаг хэмээсэн байна-

Дарга нүүрээ үрчин "одоо яах болж байна?"

Би "юу гэсэн үг юм?"

Дарга "түүний хэргийг нааштай шийдэх арга байхгүй гэж үү?"

Би "хохирогчийн хумсны завсраас түүнийг хэрэгтэн гэх нотлох баримт олдчихоод байхад надаас дахиад юу хүсээд байгаа юм?"

Дарга "эмэгтэйн биенд ил шарх байгаагүй. Бас Нишимура Рикигийн биеэс ямар ч хумсны мөр, шарх илрээгүй. Хангалттай биш гэж үү?"

Би "…"

Дарга "чи надаас ямар нэг юм нууж байна. Тийм үү?"

Би "ү-үгүй"

Дарга "ярь л даа"

Би "үгүй гээд байна!"

Дарга "нуулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү"

Би "тэр өдөр түүний аав надтай уулзсан юм…"

Нүүрээ үрчин санаа алдав. Тэр ямар нэг аргаар миний юм нууж байгааг олоод харчих юм. Яг л аав шиг. Гэхдээ бүгдийг ярьсны дараа бүгд буруугаар эргэчихсэн байдаг нь харамсалтай. Би түүнд болсон бүхнийг ярихдаа багахан харамсаад амжлаа.

Би "тэгээд би зугтчихсан. Тэр үед үнэхээр яах учраа олохгүй байсан юм. Би тэр аав гээд байгаа хүнтэй нь очиж уулзсан. Тэр надад их хэмжээний мөнгө амласан"

Дарга "чи тэгээд зөвшөөрчихсөн үү?"

Би толгой сэгсрэн "үгүй ээ. Зөвшөөрөөгүй. Гэтэл одоо ийм байдал үүсчихлээ. Одоо яавал дээр вэ?"

Дарга "чи түүний сүйт бүсгүй шүү дээ. Үүнийгээ ашиглаж болох юм"

Би "би тэгж бодохгүй байна. Тэр хэмжээний асуудал надад сайнаар нөлөөлөхгүй л байх"

Дарга "тэгвэл ажлаасаа гар"

Би "юу?"

Дарга "чамд санал болгох зүйл байна"

Би "үгүй шүү! Би хэзээ ч таны үгэнд орохгүй"

Дарга "чамайг түүнийг энэ хэргээс гаргах аргыг олох гэж хичээж байгааг мэднэ шүү"

Би "тэрний шүүх хурал маргааш болно"

Дарга "чи энэ бичиг баримтыг ашигла"

Би "юу юм?"

Дарга "гэрлэлтийн баталгаа, нөхрийн чинь хөрөнгө чиний нэр дээр очсон гэх бичиг баримт"

Би "юу? Та чинь галзуураа юу! Энэ эрсдэл өндөртэйг мэдэж л баймаар юм"

Дарга "би чамайг ажлаас чинь халж байна. Түүн дээр оч. Тэгээд хамгаал. Заавал ч үгүй амьд үлдээ"

Би "гэхдээ-"

Дарга "үгүй бол чамайг дараа хүлээн авахгүй"

Faith || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now