Riki's P.O.V
Айж байна.
Энэ газраас ч, тэр хүмүүсээс ч тэр. Үргэлжийн мөнх торонд хоригдсон дэгдээхий мэт амьдрал эхэлснээс хойш яг арван таван жил өнгөрчээ. Хар зураг мэт уран төсөөлөлдөө хэт их автсан айдас минь одоо ч намайг ангуучилна.
Хамгаалмаар байна.
Гэнэтхэн амьдралд минь орж ирсэн хамгаалагч. Бүх зүйлээ дэнчин тавиад ч хамаагүй зөвхөн түүнийг өөрийнхөө төлөө хамгаалмаар санагдана. Тэр л биш бол хэзээ ч үгүй.
- Хоригдол 1209.
Гараа өргөн "би"
- Уулзалт ирлээ.
Би "хэн юм?"
- Эхнэр.
Санаа алдсаар "ирээд хэрэггүй гээд байхад"
- Энэ удаад V.I.P өрөөнд уулзахаар болсон.
Би "тэр хүүхэн одоо юу дуртайгаа хийж болно гэж санасан юм байхдаа"
- Ямартай ч чамд зориулж их зүйл хийсэн байсан шүү. Битгий муухай аашлаад байгаарай.
Би "ойлголоо"
Харгалзагчийг даган V.I.P өрөөнд ирвэл гэр шиг тохьжуулсан байв. Үнэндээ энэ газар баячууд ингэж амьдардгийг нь мэдэх ч гэлээ би мөнгө зарлагадаж, тэдэнд төвөг удахыг хүсээгүй юм. Харин энэ эгч л төвөг удаад байх шиг байна даа.
Би "битгий ир гээд байхад"
Юми "би маргаашнаас эхлээд ирэхгүй ээ. Сарын хугацаанд зохьцуулах ажил байна"
Би "ямар ажил?"
Юми "ахын туслах хийх шаардлага гарчихсан"
Би "ашгүй дээ"
Юми "бас чиний давтан шүүх хурал сар хагасын дараа болж хойшлогдсон"
Би "яагаад?"
Юми "би тэгчихсэн юм"
Би "юу? Яах гэж?"
Юми "чамайг буруугүй гэдэг нотолгоог олж байж л шүүх хурлыг эхлүүлэх хэрэгтэй шүү дээ"
Би "хэрэггүй гээд байхад"
Юми "надад ирсэн тушаалыг л биелүүлж байгаа төдий. Угаасаа энэ бүхэн дуусчихвал чи эрх чөлөөг ханатлаа мэдэрнэ"
YOU ARE READING
Faith || 𝓝𝓲𝓴𝓲 [✅]
Romance-Итгэл гэж юу юм? Биесээ таталцаж түлхэлцсээр, урмыг нь хугалж хаячихаад гоё сайхан үгсээр чихийг нь баясгах юм гэж үү? Тэгвэл би тийм зүйлд итгэмээргүй байна.