Рики "хадагтай Накамото, та ер нь хэн юм бэ?"
Түүний шидсэн таблетаас мэдээг уншлаа. Бизнес салбарт томоохон найрамдал болох гэж байгаа бололтой. Өчигдөрхөн арван жилийн ойгоо хийсэн Накамото гэр бүлийн найр нижгэр сайхан боллоо. Тал талаас ирэх зочдын дунд NK группын ганц өв залгамжлагч гэгдэх Нишимура Рики ч мөн адил иржээ. Харин олныг цочирдуулаад байгаа мэдээ нь гэвэл залуу өв залгамжлагч маань Накамото гэр бүлийн отгон охинтой хамт ирсэн нь байв. Өөрийн амаар сүй тавьснаа хэлж, дараа сарын сүүлээр гэрлэх болсноо ч зарласан. Накамото Юмигийн хувьд цагдаагийн байгууллагад нэр төртэй алба хашдаг гэдгээрээ алдартай бөгөөд залуухан өв залгамжлагчаас долоон насаар эгч юм. Энэ хоёрын халуухан харилцаа хаанаас эхэлсэн талаар хүн бүр сонирхож байгаа билээ- нийтлэл гарна гэж мэдээд байсан юм. Ах, Рико эгч хоёроос л болж байгаа юм. Байн байн хурим яриад байсан.
Рики "надад тайлбарлахгүй юм уу?"
Би "ар талыг минь сайн судлахгүй дээ"
Рики "одоо намайг буруутгаж байгаа юм уу?"
Би "ядаж байхад хамгийн хэл амтай сэтгүүлч нь нийтэлчихсэн байна шүү дээ"
Рики "наадхыг чинь устгалаа ч нэг хэсэг яригдсаар байх болно"
Би "чи өөрөө юугаа хийж сүй тавьсан гэж хэлсэн юм? Ах наад үгээр далимдуулаад байдалд оруулах ямар нэг арга сэдэж л таараа"
Рики "одоо миний буруу юу? Анхнаасаа Накамото овогтой гэдгээ хэлэхгүй яасан юм? Ганц Юми гэж л хэлсэн байж"
Би "ядаж байхад гэмт хэрэгтэнтэй нэр холбогдчих ч гэж дээ"
Рики "би хийгээгүй! Би мэдэхгүй хэрэг"
Би "тэрийг шалгаж байж мэддэг юм байгаа биздээ"
Рики "би хийгээгүй гээд байна!"
Би "ямартай ч өрөөнөөс гар! Асуудлыг зохьцуулж чадах талаасаа бодох хэрэгтэй байна"
Рики "н*вш гэж"
Би "хараал хэлээд үзээрэй! Ялангуяа нэг муу бацаан миний хажууд хэлэх юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэдээрэй"
Рики "анхнаасаа үнэнээ хэлэхгүй яасан юм? Яг одоо таныг халах болно"
Би "юу гэнээ? Халах? Чи шийддэг юм уу? Зүгээр байсан чинь юу юу гэнэ вэ? Хөөе! Сонсож бай! Энд дуртайдаа байна гэж бодоо юу? Нэг муу бацааны хамгаалагч болох гэж ийм ажилд орсон болж таарч байна уу? Хэргийн сэжигтэн болчихоод эцэг эхээрээ шийдүүлж байгаа байж аятайхан байж үз. Тэгээд ч танай аав чинь захиралтай ярьж гуйсан юм. Би бол дургүй л байсан. Долоон насаар дүү гэсэн байж ах захтай байгаач. Хүндэтгэл алга. Хэрэг шийдэгдтэл байж бай, цалин өгнө гэсэн болохоор тэвчиж байгаа болохоос чам шиг юмтай нэг секунд ч хамт байх хайран байна. Зайл гэвэл хувцасаа аваад одоо ч хамаагүй явмаар байна. Гэхдээ би ээжийг чинь бодсондоо энд байгаа юм шүү. Зүгээр сууж байхгүй үхсэн үлийгээ хийж алиа салбадай шиг тэнд явж байсан юм? Хэрэгт орсон чинь миний буруу юм уу? Төрийн албан хаагч чамд гэр бүл, ахуй амьдралын нэг ширхэг үртсийг ч болтугай тайлагнаад зогсож байх ёстой юу? Би ямар сургуулилттай тэжээвэр нохой чинь уу? Зүгээр хэлж байгаа дээр миний үгэнд ороод томоотой байж бай! Би энэ хэргийг ах, эгчээрээ дамжуулаад зохьцуулчих болохоор чиний тус огтхон ч хэрэггүй. Эзэн юм бол эзэн шиг бай, тэнэг бацаан минь"

YOU ARE READING
Faith || 𝓝𝓲𝓴𝓲 [✅]
Romance-Итгэл гэж юу юм? Биесээ таталцаж түлхэлцсээр, урмыг нь хугалж хаячихаад гоё сайхан үгсээр чихийг нь баясгах юм гэж үү? Тэгвэл би тийм зүйлд итгэмээргүй байна.