XVIII

85 21 1
                                    

Шөнө дунд хэн нэгний орилооноор Юта сэрж орхив. Дүүгийнхээ өрөөнд очвол Жонвон түүнийг хөнжил дотор бүтээчихсэн дарж байх нь тэр. Шууд л цохин унагаад дүүгээ гаргаж авбал өнөөх нь хумсны ором энд тэндгүй үлдсэн улаан эрээн нүүртэй байв.

Юта "Юми~"

Жонвон түүнийг түлхэн "холд! Тэр өөрийгөө гэмтээх үйлдлээ давтсаар байна. Туслахгүй юм бол гар"

Юта "юу гэсэн үг юм?"

Жонвон "ой санамжаа олохын тулд ихийг бодсоор байгаад ийм болчихсон. Бодох тусам толгой нь их өвдөж, тэрийгээ дагаад өвдөлтөө тэвчихийн тулд өөрийгөө гэмтээж орхидог. Биеэр нь дүүрэн шарх сорви болсон. Эмчид үзүүлэхээр сэтгэцийн эмнэлэг орох шаардлага гарна. Энэ өвчинтэйгөө хоёр жил тэмцлээ. Гэвч үр дүн алга"

Юми "Жонвон~"

Жонвон "сэргэсэн үү?"

Юми "анхны тусламжийн хайрцаг аваад ир. Гал тогоонд хөргөгчний хажуу талын дээд шүүгээнд-"

Юта "Юми~ чи санаж байгаа юм уу?"

Жонвон "Солонгост ч бас тэнд хадгалдаг юм. Нэг л өдөр энд хийвэл мартахгүй байх гээд байсан ийм учиртай байж л дээ"

Юми~ ах нь яах ёстой вэ?

=======================

Yumi's P.O.V

Толинд тусах өрөвдөлтэй би. Энд тэндгүй хумсны ором үлдсэн улаан эрээн нүүрээ хараад санаа алдахаас өөрийг хийсэнгүй. Дахиад зовох хэрэгтэй болох нь. Жонвоны ачаар тэсч болоод л байсан юмсан даа.

Жонвон "юу хийж байгаа юм?"

Би "сорвины тос түрхэж байна"

Жонвон "алив би түрхээд өгье"

Би "хэрэггүй ээ"

Жонвон "битгий нэрэлхээд бай"

Би "дураараа юм"

Жонвон "нөхөр чинь ирсэн"

Би "уулзахгүй ээ"

Жонвон "Нишимура овгийн настан ч бас ирсэн-"

Би "уулзахгүй гээд байхад"

Жонвон "яагаад?"

Би "би одоо ч танихгүй хэвээр байгаа"

Жонвон "танилцаад долоо ч хоноогүй байхдаа гэрлэсэн болохоор уу?"

Би "тэр утгаараа бишээ"

Faith || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now