VIII

103 26 2
                                    

Нөхөртөө дурласан...

Би юу гэж түүнд дурлана гэж? Бид ямар ч холбоо хамааралгүй хүмүүс шүү дээ. Энэ хэрэг дуусахад л бид гэдэг нэршил алга болно.

Би "байна уу?"

: Сайн байна уу? Эзэгтэй~

Би "ямар хэргээр залгасан юм?"

: Залуу эзэнтэн хэвлий хэсэгтээ хутганы шархтай төв эмнэлгийн яаралтай тусламжийн газарт хүргэгдэж ирсэн юм л даа. Үүнийг хэлэх гээд.

Би "юу? Ямар н*вш байсан юм? Хэр гүн орсон?"

: Т-Тэрийг хараахан мэдээгүй л байна. Ямартай ч хутга нь дотроо хугарчихсаныг л мэдэж байгаа. Сая мэсийг авах хагалгаа эхэлсэн. Та ирэх үү?

Би "би одоо очлоо"

Хисын "би хэлсэн биздээ. Чи дурлачихаж"

Би "утгагүй юм ярихаа больж үз! Маргааш гэхэд ам нээгээгүй бол ээжид чинь ямар нэгэн зүйл болж магадгүй шүү. Би сануулчихъя"

Хисын "хөгийн амьтад. Ээжийг минь тайван орхи. Би эндээс сулардаг л юм бол чамайг заавал алах болно доо. Ээжээр минь сүрдүүлсний чинь төлөө тамлаж ална. Би чи-"

Хаалга хаагдаж, цонхны цаанаас түүний нулимс урсахыг харав. Ээжийн эрх жаал юм биздээ.

Феликс "юу болсон бэ?"

Би "явах хэрэгтэй байна. Рики хутгалуулчихаж"

Феликс "хэн хутгалсныг заавал олно"

Толгой дохиод байшингаас гүйн гарлаа. Нөхөртөө дурлах. Одоо ч бодогдсоор. Машины хурд дээд цэгт хүрэхэд дохиолол дуугарч, хурд багасгахыг шаардах эмэгтэйн дуу сонстоно-

Би "ЭЭЖЭЭ!"

=====================

Машиху "эзэгтэй~ та зүгээр үү? Т-Толгой чинь-"

Би "Рики яасан?"

Машиху "дөнгөж сая хагалгаа нь дуусаад тасаг руу шилжүүлчихсэн. Ухаан ороод ганцхан таныг л ас-"

Би "аль тасаг юм? Хэдэн тоот?"

Машиху "V.I.P тасаг. Дөрвөн давхрын цаад тал-"

Би "баярлалаа"

Дөрвөн давхар луу чадлаараа гүйнэ. Цахилгаан шат ашиглавал хэтэрхий удах юм шиг санагдсан юм. Өрөөний гадна байх хоёр цагдаагийн нэг нь эмчтэй ярилцах ба үе үе санаа алдана. Намайг ойртон очих үед нэг л таагүй нөхцөл байдал үүсчихэв бололтой.

Faith || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now