Үүр цайжээ. Унтаж чадалгүй цонхоор ширтсээр энэ хүрсэн нь энэ юм. Гэнэтхэн нулимс урсаж араас тэврэх хайртынхаа үнэрийг уртаар уушгилав. Хоёулаа учраагүй байсан бол, магад бие биенээ хайрлаагүй байсан бол энэ хүртэл ирэхгүй байсан байх. Тийм үү?
Рики "битгий уйл. Хайртай эмэгтэйгээ үргэлж уйлуулдаг муу залуу болмооргүй байна"
Би "өөрийгөө л бодох юм"
Рики "би юу ч мэдээгүй байдаг. Үнэхээр муу нөхөр юм"
Би "би л харин муу эхнэр байх. Хоёр жил алга болж ирчихээд шууд л ийм мэдээ дуулгаж байгаад уучлаарай"
Рики "эргэж ирнэ гэж амлалт өгчихөөд биелүүлж чадаагүйд уучлаарай"
Би "Ники~ битгий уйл. Би эр хүний нулимс урсгадаг муу эмэгтэй болмооргүй байна"
====================
Би "хэлэх юм байхгүй бол би ингээд-"
Хадам аав "үнэндээ тэр өдөр би согтуугаар жолоо барьсан нь шалтгаантай байсан юм"
Би "одоо шалтгаан хэллээ гээд өөрчлөгдөнө гэж үү?"
Хадам аав "шүүх хурал болохоос арван минутын өмнө чамайг олж харсан. Хажууд намайг манаж зогссон цагдаагаас чиний талаар сонссон. Өөрийн нүдээр аавынхаа хөрсөн цогцосыг харсан чи гүн цочролд ороод ухаан алдаад сэрэхдээ ахаасаа өөр хэнийг ч танихгүй болчихсон байсан. Шүүх хуралд намайг гэм буруугүй гэдэг дүгнэлт гаргахад чи хөлнөөс зуурчихаад аав ээжийг минь амьдруулж өг гэж орилж хашгичсан. Тэр үед би бяцхан Рияагаа харах шиг болсон доо"
Би "Рияа?"
Хадам аав "миний бяцхан охин. Тэр үед Рики хоёр сартай, харин охин маань гурван настай л байсан байх. Эхнэр охин хоёр маань дэлгүүр орох замдаа осолд орсон гэж сонсоод хар хурдаараа явж байсан нь тэр л дээ. Аавыг чинь ойртож ирэхдээ л харсан. Тооромс гишгэсэн ч оройтсон байсан. Ингээд л би өөрийн болон хүний аз жаргалыг үгүй хийчихсэн. Шүүх хурлаас хойш чи бодогдоод болсонгүй. Шөнө болгон охин минь зүүдэнд ирчихээд та буруутай гэж гомдолтой нь аргагүй уйлж байгаа нь ч хэцүү байлаа. Рики өлсөхөөрөө уйлаад л. Аргагүйн эрхэнд асрамжийн газар өгөөд, өөрөө өдөр бүр очиж хардаг байсан. Гэтэл нэг өдөр хүү минь нэгэн охины гар дээр жаргалтайгаар инээж байсныг олж харсан. Тэр охин нь чи байсныг мэдээд дахиад л гэмшсэн. Аль насандаа хийсэн үйлийн үрээрээ манай гэр бүлтэй учирчихдаг юм бол доо гэж харамсаж суусан"

YOU ARE READING
Faith || 𝓝𝓲𝓴𝓲 [✅]
Romance-Итгэл гэж юу юм? Биесээ таталцаж түлхэлцсээр, урмыг нь хугалж хаячихаад гоё сайхан үгсээр чихийг нь баясгах юм гэж үү? Тэгвэл би тийм зүйлд итгэмээргүй байна.