XV

78 19 1
                                    

Нишимура настан Феликсийн гэрт иржээ. Дөнгөж сэрсэн залуу зочны өрөөнд суух хөгшнийг хараад гайхах нь мэдээж. Хамгаалалт өндөртэй барилгын хаагуур нь орж ирээд суучихсаныг мэдэхгүй юм.

Феликс "Нишимура гэр бүлтэй хийсэн ажил дууссан гэж бодсон юмсан. Таныг энд ямар чөтгөр нь дуудчихав?"

Чан "хонгор минь~ бухимдах хэрэггүй"

Настан "залуучууд байж үнэхээр нялуун юм"

Чан "энэ танд хамаагүй асуудал байх"

Феликс "чухал зүйл хэлэхгүй бол хаалгыг гаднаас нь хаах хэрэг гарна шүү"

Настан "ач бэрийн минь талаар мэддэг бүх үнэнээ хэлээдэх. Найзласан цагаасаа эхлээд алга болох хүртэлх бүгдийг нь шүү"

Феликс "яах гэж?"

Настан "өнөө өглөө бидэнд түүнийг амьд гэсэн мэдээлэл ирсэн"

Феликс "юу?"

Чан "тэр хаана байгаа юм?"

Настан "тэрнийг мэдэхгүй ээ"

Феликс "тоглох гэж ирсэн юм уу?"

Настан "үгүй болохоор яг одоо хэл"

Феликс нүүрээ үрчин санаа алдаад "за яахав. Бид асрамжийн газарт байхдаа танилцаж байлаа. Тэр их дайчин, хүний үгийг сайн сонсож, үүрэгт ажлаа сайн гүйцэтгэдэг байсан. Гэхдээ хэзээ ч жаргалтай байж үзээгүй юмдаг. Жаргал мэдэрч үзээгүй миний өрөвдөлтэй найз. Өдөр бүрийг олон хүүхдийн дунд өнгөрөөж, бяцхан залуугийн зураг ширтээстэй. Би түүнийг инээлгэх гэж маш их оролдож байснаа тод санаж байна. Ахынхаа хажууд жаргалтай мэт дүр эсгэж, далдуур нулимс дуслуулна. Бяцхан Ники. Зурган дээрх залуугаас үлдсэн ганц зүйл нь хоч л байна даа"

Настан "чи надад өөрийнхөө өмнөх амьдралыг ярих гээд байгаа юм уу?"

Феликс "тэр өдөр надаас И Хисын гэгчийг бариад өгөөч гэж гуйсан. Үнэндээ би юу хийхийг нь мэдэж байсан ч татгалзаагүй. Найз минь анх удаагаа л өөрөөсөө өөр хүнийг бодож байна шүү дээ. Танил болоод долоо ч хоноогүй хүний эхнэр болох амар биш. Тэр нь хэрэгтэн бол бүр ч хэцүү. Найздаа ганц тус хүргэчих санаатай нөхрийнхөө доор ажилладаг залуустай хамт И Хисын гэгчийг нь барьсан. Тэгээд бүгд буруутаж эхэлсэн. Барьцаалагдаж, үхэх шахаж, сэтгэцийн эмчилгээ хийлгэсэн. Найзыгаа ч бас алд- ааххххх. Хэцүү юм билээ. Хаана юу хийж байгаа бол? Өвчин нь зүгээр болов уу? Хэцүү байгаа болов уу? Даарч байгаа юу? гээд. Нэг хэсэг хайрлаж явсан юм болохоор санаа зовохгүй байж чадахгүй. Хачин мэдрэмжинд ороогдоод л. Сүүлдээ И Хисын гэгчтэй холбоо хамааралтай гэсэн хүн бүрийг судалж үзсэн. Тэгэх явцдаа Рикиг хүртэл хөдөлснийг мэдсэн. Ер нь миний мэдэрч байгааг Рики мэдэрдэг болов уу? ч гэж бодож байсан"

Faith || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now