II

105 25 3
                                    

2022 он, Токио хот:

Тэнгэр баганадсан өндөр шилэн барилгын үүдээр орвол хамгаалагч, угтагчаас эхлүүлээд бүгд мэнд мэдэн бөхийнө. Цахилгаан шатанд суун давхрын тоог дарсны дараа амьсгаа авлаа. Өдөр бүр тэднээс залхдаг. Харах болгонд толгой бөхийн мэнд мэдэж, хуурамч инээмсэглэл тодруулна.

Би "ажлаас өөр зүйл мэддэггүй хүн шүү"

Юта "би эхнэрээ мэддэг хүн шүү. Ямар хэргээр энэ хүртэл ажлаа хаяад ирэв? Арай намайг хамгаалах гэж байгаа юм биш биз?"

Би "би цагдаагийн ажлаа болиод таны хамгаалагч болчихвол өндөр цалин авахгүй л байх"

Юта "муу зэвүүн амьтан. Өнөөдөр гэртээ хонох юм байгаа биздээ?"

Би "үгүй ээ, өнөөдөр ажил дээрээ хонож ажиллана"

Юта "хоолоо сайн идэж байгаа юу?"

Би "тиймээ"

Юта "сураг нь гарахгүй байгаа"

Санаа алдав. Сураг нь гарахгүй байгаа. Бүхэл бүтэн арван таван жил өнгөрчихөөд байхад одоо ч сураг нь гарахгүй байгаа нь санааг минь хангалттай их зовооно. Тэр үед захиралд би түүнийг явуулахгүй ээ гэж ам бардам хэлж билээ. Гэвч жижигхэн биетэй охин том биетэй хамгаалагч нарын гарын аяыг яаж даах билээ дээ. Гараас минь ганц татаад л өмнө нь сөхрөн унасан юм.

- Юми~ дарга өрөөндөө дуудуулж байна.

Би "орж болох уу?"

Дарга "болно"

Би "ямар хэргээр дуудсан юм?"

Дарга "удахгүй хөдөөгийн салбараас манайд нэг хэрэг шилжиж ирэх юм"

Би "надад шийдээгүй олон хэрэг байгаа. Тиймээс та тэр хэргийг өөр хүнд өгчих"

Дарга "энэ хэрэг NK групптэй холбоотой"

Би "NK?"

Дарга "хэрэгтэн нь тэр группын захирал Нишимура овогтны ганц өв залгамжлагч"

Би "дөнгөж арван найман настай тэр бацаан уу?"

Дарга "тиймээ. Чиний яриад байгаа тэр бацаан"

Би "яагаад заавал би гэж?"

Дарга "ноён Нишимура хэргийн учир зангилааг тайлагдтал хамгийн сайн гэсэн цагдаагаар хүүгээ хамгаалуулахыг хүссэн"

Би "би нэг муу бацаан хамгаалах гэж энэ ажилд ороогүй юм шүү"

Дарга санаа алдан "би ч бас нэг муу бацааны гар хөл болох гэж энэ ажилд ороогүйг чи мэднэ. Гэвч дээрээс захирал ингэж тушаасан юм"

Faith || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now