XIV

85 19 3
                                    

Өглөөний 6 цаг, Шим харш:

Люси "юу гэсэн үг юм? Накамото Юми тэр ослоос амьд үлдлээ гэж үү? Бүр бидний эргэн тойронд байгаа гэдэг чинь- ах мэдвэл юу болохыг мэдэх үү?"

Жэйк "та хэнээс олж мэдсэн юм?"

Хисын "би өглөө 5 цагт гүйлт хийж явахдаа харсан юм. Шуудангийн хайрцагт хэзээ ч хар өнгийн дугтуйтай захидал байдаггүй байсан. Тэгээд гайхаад задалж үзсэн чинь нэр нь ч тодорхойгүй хүнээс ирсэн байсан"

Люси "энэ арай ямар нэг явуулга, урхи биш байгаа? Итгэх арга алга. Энэ захиан дээр бичсэнээр Юми зам тээврийн том осолд орсон гэж байна. Бүр таван сар команд байсан. Биеийн ихэнх хэсэг нь мэдээгүй болсон юм бол яаж амьд үлдээд алхаж гүйгээд байгаа юм бэ? Би-"

Жэйк "Люс~ ах руу залгах хэрэгтэй бололтой"

Люси "чи тоглоогүй биздээ? Ханхүү мэт ах маань энд ирээд тэр муу хөгийн хүүхнийг чинь ийш тийш нь зөөж зохьцуулна гэж үү? Тэр тийм зүйл хийхээр хэмжээний хүн мөн үү?"

Хисын "чамд төлөвлөгөө байгаа юм уу?"

Жэйк "Жэксон ахыг ирсэн цагт хэлье"

Нишимура гэр бүлийн харш:

Өглөөний зургаан цагт ирсэн гэнэтийн мэдэгдлээс болж настан ч гэлтгүй Юта хүртэл цугласан байх аж. Тэдний өмнө зурайх нөүтбүүк дээр тоглогдох бичлэгийг бараг л зуу гаруй удаа үзжээ.

- Би бол Накамото Юмитэй хамт асрамжийн газар өссөн Ники гэгч байгаа юм. Намайг хайж, цагдаа сэргийлэх дуудсаны хэрэггүй. Тэгэх юм бол би биш Юми эгч л аюулд орох болно. Тэрний хувьд та нартай маш ойрхон байгаа. Гэхдээ хаана байгааг нь хэлчихвэл улам л дордох тул энэ удаад дуугүй өнгөрье. Харин одоо-

Настан "энэ хүнийг яг одоо хайх эрлийг эх-"

Юта "хэрэггүй биздээ"

Настан "юу гэсэн үг үү?"

Юта "түүний хэлж байгаагаар эрэл хайгуул эхэлвэл Юми аюултай байдалд орно гэсэн"

Настан "миний ач бэр шүү дээ"

Юта "гэхдээ би дүүгээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Тийм-"

Настан "РИКИ ХААЧЧИХСАН ЮМ БЭ? Эхнэрийнх нь асуудал яригдаж байхад яагаад байхгүй байгаа юм бэ? ЯАГААД?"

Вунёон "өнөөдөр Ван Жэксонтой уулзах ёстой"

Хадагтай Нишимура "чи дагалдаж явах ёстой биш билүү?"

Вунёон "настан намайг дуудсан болохоор би энд байгаа юм"

Хадагтай Нишимура "тэр хамаагүй! Яг одоо араас нь яв. Үгүй бол чи ажлаасаа халагдана шүү. Одоо-"

Настан "миний хүнийг ажлаас халдаг чи хэн юм?"

Хадагтай Нишимура "ааваа~"

Настан "чи энэ гэр бүлийн бэр болохоос бизнест оролцох эрхтэй нэгэн биш шүү дээ"

Хадагтай Нишимура "тэгвэл Накамото Юми ч бас бэр болохоос тийм эрхтэй хүн биш-"

Настан "тэр миний хойч үеийг аварсан юм. Харин чи? Нөхрөө ганц удаа аварч байсан удаа бий юу? Үгүй бол битгий үг сөр. Чи тийм эрх хүртэхгүй гэсэн үг юм"

Юта "би ингээд явъя даа"

Настан "надад Феликс болон түүний нөхрийн тухай мэдээлэл хэрэгтэй"

Юта "та тэднээр яах гэж байгаа юм?"

Настан "тэд миний ач болон бэрийг аврахад гүн туслалцаа үзүүлсэн болохоор тэдэнд шагнал өгмөөр байна. Болох уу?"

Юта "би танд хаягийг нь шуудангаар явуулъя"

Someone's P.O.V

Юми "тэгэхээр та асрамжийн газар өссөн байх нь ээ"

Би "үнэндээ бол тэнд төрсөн цагаасаа эхлээд гурван нас хүртлээ амьдарсан л даа. Дараа нь төрсөн эцэг эх маань ирээд авсан гэх үү дээ"

Юми "гэхдээ яагаад иймэрхүү зүйлсийг надад яриад байгаа юм бэ? Би танд зөвлөгөө өгөх үүрэгтэй сэтгэл зүйч төдий шүү дээ"

Би "үнэндээ та надад таалагдсан юм"

Юми "юу? Ноёнтон та тоглож байна уу?"

Би "үгүй дээ. Та надад таалагдсан болохоор өөрийн амьдралыг ярьж болох юм шиг мэдрэмж төрсөн"

Юми "та эхнэртэй гэсэн биздээ? Би ч бас нөхөр-" тэгэхээр иймэрхүү зүйлсээс болоод сандраад байсан байх нь ээ. Миний мэдэх эгч үнэхээр өөрчлөгджээ.

Би инээсээр "та буруугаар ойлгосон бололтой. Би тийм утгаар таалагдсан гэж хэлээгүй. Хувь хүнийхээ хувьд, миний сэтгэлийг ойлгох талаас нь хэлсэн юм"

Юми "үнэхээр уучлаарай. Буруу ойлгосон байна"

Би "зүгээр дээ"

Юми "тэгэхээр бид нэрээ мэдэлцэх хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт би нэрээ хэлсэн болохоор та одоо хэлэх ёстой"

Би "Ники. Намайг асрамжийн газарт байхад нэг эгч бяцхан Ники гэж дууддаг байсан юм. Харин одоо та дуудах хэрэгтэй бололтой"

Faith || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now