EPISODE TWO

1.1K 91 7
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

FLASHBACK

"Ынжү... хэрвээ би чиний орсон их сургуульд орчихвол чи надтай үерхэх үү?"

"Хөөе Кан Тэхён чи чинь найз бүсгүйтэй биз дээ?"

Тэхён Ынжүгийн дэргэд суун "салчихад л болно шүү дээ! Бид угаасаа салах дээрээ тулчихсан байгаа... өдөр шөнөгүй маргалдаж байгаа болохоор удахгүй салчихна"

Ынжү хариуд нь "тэгвэл салсан хойноо над дээр их сургуульд тэнцсэн гэсэн хариугаа авчихаад ирээрэй... тэрнээс нааш би чамтай ямар ч дотно харилцаа үүсгэхгүй, ойлгосон уу?"

Хэд хоногийн дараа Тэхён их сургуульд тэнцсэн гэх хариугаа барьсаар Ынжү дээр ирэн "би тэнцчихсэн Ынжү... бас салчихсан... одоо надтай үерхэх үү?"

"Надаас болж салаагүй биз дээ?"

"Үгүй ээ... бидний салалтанд чи ямар ч буруугүй болохоор санаа битгий зовоо" хэмээн хөвгүүн аз жаргалтайгаар инээмсэглэнэ.

FLASHBACK END

HEESEUNG's POV

Хоёр шил гаран сөжү хувааж уусны дараа гэр гэртээ харихаар болов.

"чи дургүйцэхгүй бол би үнэртэй ус цацчих уу?"

Урдах замаасаа харцаа салган түүн рүү хараад "яагаад үнэртэй ус цацах гээд байгаа юм? Чамаас гоё үнэр үнэртэж байна"

"Ах маань гэртээ байгаа... сургуулиа ч төгсөөгүй байж шөнө орой архи уусныг мэдвэл аав ээж хоёрт хэлчихнэ шүү дээ!"

Наанаа хатуу самар шиг хэрнээ ахдаа бяцхан дүү нь байх нь ээ?

"Тэгээ, харин дараа нь цонхоо онгойлогчихоорой"

*****

Набиг гуйсан болохоор ажилдаа явах замдаа түүнийг хүргэж өгөхөөр боллоо. Машины хаалга онгойлгосон даруйдаа Набигийн царай сонин болон "И Хисын юу үнэртээд байгаа юм бэ?"

TOXICWhere stories live. Discover now