EPISODE NINE

868 77 6
                                    

"Юу вэ?! Хүн цочоогоод хаячих юм! Юу хийж байгаа юм? Ганцаараа хоносон юм уу? Хэзээ ирсэн юм бэ??" Ынжүгийн ах том гар тээшээ газар тавьсаар гэрийнхээ буйдан дээр эвхэрэн сууж дүүгээ асуултаар булна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Юу вэ?! Хүн цочоогоод хаячих юм! Юу хийж байгаа юм? Ганцаараа хоносон юм уу? Хэзээ ирсэн юм бэ??" Ынжүгийн ах том гар тээшээ газар тавьсаар гэрийнхээ буйдан дээр эвхэрэн сууж дүүгээ асуултаар булна.

"Өчигдөр шөнө 2 өнгөрч байхад ирсэн"

"Дуу чинь яагаад цаашаа орчихоо вэ? Тэглээч яахаараа шөнийн хоёр цагт ирдэг юм?"

"Бид хоёр салчихсан!" хэмээн өвдгөө тэврэн уйлахад нь Ынжүгийн ах хажууд нь очиж суугаад, нурууг нь зөөлнөөр илэн "би хэлсэн шүү дээ. Даанч та хоёрын харилцаа их хурдан өрнөчихсөн юм аа. Би гадарлаад байсан юм, битгий уйлаа! Салж, хаягдаж байж л хүн таньдаг болно шүү дээ"

"Гэхдээ би Хисыныг санаад байна!"

"Дуугүй бай! Тайвшраад өөрийнхөө үнэ цэнийг дахиад нэг бодоод үз! Чамайг хаясан хүн дээр гүйгээд очвол тэр залуу чинь чамайг бусадтай адилхан байдаг л энгийн эмэгтэй гэж бодно!"

"Би хаягдаагүй ээ! Хаячихсан юм"

Ынжүгийн ах буйдангийнхаа түшлэгийг налан, уртаар санаа алдаад "тэгсэн ч болохгүй ээ! Битгий өөрөө эхлэж очоорой! Би чамд дандаа хэлдэг шүү дээ. Эмэгтэй хүн ажилсаг, чадвартай, шилдэг байх эсэх нь хэнд ч хамаагүй. Гол нь өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, бусдад мэдрүүлдэг байх хэрэгтэй шүү дээ! Одоо зүгээр л өрөөндөө ороод унт!"

*****

Өчнөөн цагийн лекцүүдээ арай хийн дуусгасан оюутан эмэгтэй урьдын адил дэвтэр номоо тэвэрсээр гэрийн зүг алхлаа. Замдаа саяхан салсан царайлаг залуугаа л бодно. Тэр одоо хаана байгаа бол?, Хэнтэй байгаа бол?, Дахиад л Каринатай байгаа болов уу? хэмээн толгойгоо гашилгана.

Хэдий салаад бараг л долоо хоног болсон ч Хисыныг бодоогүй өдөр, зүүдлээгүй шөнө, салсандаа харамсаагүй өглөө гэж түүнд байхгүй. Түүний ингэж их шаналаж байгааг ах нь анх удаа харж байгаа болохоор яахаа ч мэдэхгүй, зүгээр харахаас өөрийг хийж чадахгүй байв. Цаг, хоёр цаг гаран утасныхаа дуудлагуудыг шүүж суусаар эцэст нь Ынжүгийн саяхан салсан залуугийн дугаарыг олж, тэр даруй залгалаа.

TOXICWhere stories live. Discover now