EPISODE FIFTEEN

1.3K 105 19
                                    

Харуй бүрий тасрах үед Хисыны гэрийн хонх тасралтгүй дугарч байлаа. Дөнгөж уснаас гарч ирсэн Хисын халаадныхаа энгэрийг хумьсаар хаалгаа онгойлгоход Ынжү түүнийг тэврэн авлаа.

Хисыны нойтон үснээс нь ус дусал дуслаар гоожин Ынжүгийн мөрөн дээр дуслана. Хисын түүний тэврэлтийг салгаад "орой энд юу хийж байгаа юм бэ?"

"Юу вэ? Чи намайг ирсэнд дургүй байгаа юм уу?... би бүх юмаа аваад хүрээд ирсэн. Чамтай хамт амьдрах гээд" гэхэд нь Хисын бага зэрэг цочирдон "гэрийнхэн чинь зөвшөөрсөн юм уу? эсвэл чи оргочихсон юм уу??"

Ынжү том чемодантай ачаагаа яг урдаа тавиад "ээж намайг чамтай амьдрана гэдгийг сонсчихоод баярлаад... намайг бараг л хөөсөн"

"Ээж чинь намайг таньдаг юм уу?"

"Үгүй ээ.. зүгээр л 30 хүрэх дөхөж байгаа охин нь тусдаа гарна гэдгийг сонсоод ашгүй минь гэж бодоод тэгсэн байх... чи намайг оруулахгүй юм уу?? Хөөе... И Хисын! Чи намайг ирсэнд дургүй байгаа юм уу?"

Хисын сандран "үгүй дээ, цочирдсондоо болоод олон асуулт асуучихлаа"

Хисын Ынжүгийн ачааг аван, түүнийг гэр лүүгээ оруулчихаад хүйтэн шүүс аягалж өглөө. Бүсгүй харин түүний гэрээр сэлгүүцэнэ.

"Чи үргэлж мэдрэмжтэй байх юм аа... гэрээ тохижуулахдаа хүртэл мэдрэмжтэй юм"

"Би биш, ээж тохижуулж өгсөн юм аа"

Ынжү Хисыны хажууд суугаад, саяхан аягалсан шүүснээс нэг балгаад "би ээжтэй чинь уулзсан. Их эелдэг хүн байна лээ"

"Хэзээ? Надад яагаад хэлээгүй юм бэ?"

Ынжү зөөлнөөр инээмсэглэн, Хисыны нойтон үсийг хойш нь илээд "бид эвлэрээд хоёр л хонож байгаа шүү дээ. Надад энэ талаар хэлэх зав гараагүй юм"

Түрүүнээс хойш хүйтэн хөндий байсан Хисын одоо л нэг юм Ынжүг тэврэн, духан дээр нь үнсээд "одоо л буцаад амьдарч байгаа юм шиг санагдаж байна. Энэ зүүд биш биз дээ? Өнгөрсөн 3 жил ингээд сууж байна гэж зөвхөн зүүдэлдэг байсан. Чамайг үнэхээр их санасан шүү Ынжү"

Ынжү түүний том алаг нүд рүү хараад "би ч гэсэн чамайг их санасан... чамайг тэр эмэгтэйгээр намайг орлуулчихсан байх гэж бодоод, чиний орон зайг өөр нэгнээр орлуулах гэж хүртэл үзсэн"

"Тэгээд?... миний зай тэр залуугаар нөхөгдсөн үү?"

"Мэдээж үгүй, чиний энэ том зайг хэн ч нөхөж чадахгүй юм байна лээ. Тийм болохоор л би Солонгост ирэх сургаар баярлаад, тэр залуугаас хүртэл холбоогоо тасалчихсан"

TOXICWhere stories live. Discover now