Ынжү инээд алдан "чамд ичих булчирхай гэдэг зүйл байдаггүй бололтой! Нөгөө эмэгтэйгээ яасан юм? Бас залхчихсан уу?"
Тэхён газар тогтсон шинэхэн цасыг хөлөөрөө өшигчин "би чамд л хайртайгаа ухаарсан хэрэг"
"Чамайг хараал идээсэй билээ. Чамаас болоод миний сайхан шөнө, сайхан уур амьсгал байхгүй болчихлоо" хэмээн савлуураасаа боссоныхоо дараа Тэхён руу хараад "дахиж бид гэж байхгүй, ойлгосон уу? Зөвхөн Чи, би!!"
Тоглоомын талбайгаас гарах гэж байсан Ынжүгийн араас Тэхён түргэн түргэн алхсаар эргэж харуулан, энгэртээ чанга тэврэнэ. Түүний тэврэлтээс гарахын тулд хэдий их тийчэлж, түлхсэн ч Тэхён тэврэлтээ салгах шинжгүй байлаа.
Зузаавтар хар польто өмссөн, өндөр залуу Тэхёныг Ынжүгээс салган шууд л шанаадаад авлаа. Цочирдсон эмэгтэй амаа даран, тэдний дараагийн үйлдлийг ажиглана.
Хисын Ынжү дээр ирээд "зүгээр үү?"
"Чи энд яах гэж ирсэн юм бэ?"
"Тэрийг дараа ярилцацгаая... чи зүгээр биз дээ? Тэр новш чамайг янз бүр болгоогүй биз?"
"Үгүй ээ, би зүгээр"
Хисын гадуурхаа Ынжүд нөмрүүлээд, эргэн Тэхёны урд очоод "яах гэж энд ирсэн юм? Юу горьдож энд ирж байгаа юм?"
Тэхён өмнөөс нь ёжлонгуй инээгээд "найз бүсгүй дээрээ ирэх буруу зүйл үү?"
Хисын үгийн зөрүүгүй доороо оруулсаар, Тэхёныг нүүр нүдгүй балбаж байлаа. Зодуулж байсан залуугийн ам хамрнаас нь гарах цус шинэхэн цасан дээр нэвчинэ. Хажуугаар нь зөрсөн настай эр цагдаад дуудлага өгснөөр тэдний ширүүн зодоон дууссан юм.
Цагдаагийн хэлтэс дээр гавлуулаад суучихсан залуусыг харан зогсохдоо Ынжү аль залуугийн талд орохоо тунгаан бодно. Хэдий удаан бодсон ч Ынжүд ганц л хариулт байгаа. И Хисын.
"Өөрийг чинь гэрч гэвэл яг болох уу?"
Ынжү итгэл төгс толгой дохисоор "тиймээ"