Ынжүгийн хөмсөг атиралдан "И Хисын... би чамд нэг зүйл хэлэх үү? Анх уулзахад би чамайг үнэхээр боловсон, Кан Тэхёноос тэс өөр түвшний хүн байна гэж бодсон. Тэгсэн миний бодол буруу байж, та хоёрт ялгараад байх зүйл байхгүй! Ойлгож байна уу? Та хоёр адилхан адгийн амьтад... эмэгтэй хүнийг хүндлэх ухаан наад бөндгөрт чинь байдаггүй. Чи ч гэсэн эмэгтэй хүнийг утсан хүүхэлдэй, зугаагаа гаргагч гэж ойлгодог биз дээ?"
Энэ удаад Хисын цухалдсаар "эмэгтэйчүүд та нар ч гэсэн биднийг тэгэж боддог биз дээ? Мөнгөтэй л бол эр хүн, мөнгөггүй бол эр хүн биш гэж боддоггүй гэж үү? Та нар мөнгөнд л болдог биз дээ!"